×
Нийгэм 24 Хоёрдугаар сарын 2013
Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн эмэгтэй доржпалам шигтгээтэй цагаан алтан бөгжий нь буцааж өгсөн гэр оронгүй нөхрийн нэр дээр өглөгийн сан байгуулсан байна. Шудрага зангийнхаа төлөө энэ гэр оронгүй эр 100000 доллароор баяжаад байна. Сара Дарлинг гэгч эмэгтэй хурмын бөгжөө хадгалах зорилгоор түрүүвчиндээ хийсэн байснаа гэр оронгүй Билл Рей Харрис гэгч эрэгтэйд задгай мөнгө өгөхдөө цуг өгсөн байна.
Хэдэн зуун булшийг ухаж төнхсөн хулгайчийг Тайванийн цагдаагийнхан барьсан байна гэж бямба гаригт орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Энэ хулгайч 500 мянган долларын үнэт эдлэлийг хулгайлж амжсан байна. Тэрээр сар гаруйн өмнө “ажиллаж” эхэлсэн оршуулгын газрын видео камер түүний машиныг бичиж авсны дараа хулгайч эрийг Юньлинь гацаанд баривчилсан байна. Хулгайч эр 2009 оноос хойш булш ухаж эхэлсэн байна.
Зэвсэг дэлгэрүүлэхэд тавих хяналтыг чангаруулж байгаа Цагаан ордоны төлөвлөгөөг эсэргүүцэсэн зуу гаруй жагсаал цуглаан АНУ-д боллоо. Зэвсэг худалдаж авч байгаа хүмүүсийг маш нарийн шалгах Барак Обамагийн саналыг эсэргүүцэх “эсэргүүцлийн өдрийг” “Цайны нам” хэт хуучинсаг хөдөлгөөнийхөн зохион байгуулсан байна. Зэвсгийн худалдаанд тавих хяналтыг чангаруулах багц хуулийн төслийг Обама конгресст оруулсан юм.
ОХУ-ын Челябинск мужид солир унасны дараах сэргээн босгох ажил 80%-тай байна гэж ОХУ-ын ОБЯ-ны бүс нутгийн удирдах газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. 2-р сарын 24-ны байдлаар сэргээн босгох ажлын нийт хэмжээ 78%-тай байна. Радиацийн хэмжээ хэвийн. Сэргээх босгох ажиллагаа эхэлснээс хойш 5709 байшингийн цонхыг шиллээд байна гэж ОБЯ мэдээлсэн байна.
Вьетнам улсын өмнөд нутгийн Хошимин хотод өнөөдөр болсон 2 дэлбэрэлт болон түүний уршгаар гурван орон сууцны байшин нуран унаснаас болж 7 хүн амь насаа алдаж, 3 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай Синьхуа агентлаг уламжилсан байна. Нуран унасан нэгэн байшинд хадгалагдаж байсан хурдан ноцдог зүйлээс болж дэлбэрэлт болсон байж магадгүй гэж цагдаагийн газар үзэж байна.
Солирын тэчьяадал өнгөрч буй долоо хоногт намдсангүй. Оросын Челябинск хотын оршин суугчид томоохон солир унасан шокоосоо гарч амжаагүй байтал Балтын тэнгисийн тэнгэрт галан зураас үлдээсэн байна. Эрдэмтэд солирын хэлтэрхийнүүдийг цуглуулан судлаж, сансарын зочны гарал үүслийн тухай таамаглал дэвшүүлж байна. Харин төр засаг нь урилгагүй зочны айлчлалын хор уршгийг арилгасаар байна.
Бямба гаригт хүмүүнлэгийн бараа ачсан ОУ-ын ОБЯ-ны онгоц улс төрийн хямрал нь засгийн газрын цэргүүд дайнчидтай хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан Мали улсад хүрэлцэн ирсэн байна. ОБЯ-ны онгоц 45 майхан, 2000 хөнжил, хүнс, анхан шатны шаардлагатай хэрэгсэл зэрэг 36 тонн хүмүүнлэгийн барааг Мали улсын нийслэл Бамако хотод хүргэсэн байна. Энэ онгоц Тунис улсад шатхуунаа нэмэж цэнэглээд цааш ниссэн байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013