×
Нийгэм 23 Хоёрдугаар сарын 2013
Хятад улс ураныг баяжуулах өөрийн үйлдвэрлэлийн анхны хурилдуурыг аж үйлдвэрийн ашиглалтад оруулсан тухай Синьхуа агентлаг Хятадын үндэсний атомын корпорацын мэдээллээс иш татан уламжлав. Хурилдуурыг баруун-хойд Ганьсу мужийн Ланьжоу хотын ураныг баяжуулах заводад байрлуулжээ. Энэ нь хятадын атомын энергийн аюулгүй хөгжилд стратегийн ач холбогдолтой гэж корпорацын мэдэгдэлд өгүүлжээ. Олон улс орон ийм төхөөргийг бүтээж байна.
Microsoft корпораци 2-р сард хакерын дайралтад нэрвэгдсэн томоохон IT-компаниудын нэг болов. Microsoft корпорацын мэдээлснээр өчигдөр компанийн ажилтнуудын хэдэн компьютер хорт кодын нөлөөнд автав. Энэ удаагийн дайралт урьд Apple, Facebook компаниудын эсрэг хэрэглэсэнтэй адилхан байна гэж корпорацын төлөөлөгч тэмдэглэв. Компанийн хэрэглэгчдийн мэдээ баримт хохирсонгүй гэж Microsoft батлан илэрхийлжээ. Саяхан Twitter хакерын дайралтад нэрвэгдснийг Би-Би-Си дурдав.
Камчаткийн Плоский Толбачик хэмээх дэлбэрч байгаа галт уулнаас холгүй жуулчдын баазыг байгуулна. Сэтгэл хөдөлгөм үзвэрийг сонирхсон хүмүүст майхант лагерь байгуулах юм. Аялагчдын аюулгүй байдлыг хангахын тулд галт уул судлаачид болон Онцгой байдлын яамны ажилтнууд холгүй байрлана. Камчаткийн 3 мянга гаруй метр өндөр галт уул бараг гурван сарын турш дэлбэрсээр байна. Энэ галт уулны идэвхжил байн байн нэмэгдэж, намжиж байдаг.
Өнөөдөр  Орос улсад Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Москвад баярын 100 гаруй арга хэмжээг зохион явуулна. Маш олон уулзалт хийж, дайн, зэвсэгт хүчний ахмадууд болон интернационалч үүргээ гүйцэтгэгчид, байлдааны ажиллагаанд оролцогчдыг ёслон хүндэтгэнэ. Энэ баярт зориулсан жагсаал, үзвэр, концерт, жүжигчлэсэн тоглолт бүх хотод болно. Өнөөдөр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд баярын жагсаалаар Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэх юм.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013