×
Нийгэм 20 Хоёрдугаар сарын 2013
Америкийн компьютерын Apple компани мягмар гаригт тэдний ажилтануудын зарим Mac компьютерүүд руу хакерууд дайралт хийсэн тухай мэдэгдэл хийв. Энэ тухай The Wall Street Journal бичжээ. Apple-ийн ажилтанууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтанд орсны дараа бага тооны компьютерүүдэд хортой вирустай код нэвтэрсэн ажээ. Компаний зүгээс хортой вирусны код байгуулагчдыг хамтын хүчээр олохоор АНУ-ын эрх баригчдад хандав.
Өнөөдөр ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүд нийтийн байранд тамхи татахыг хориглох тухай засгийн газраас санаачилсан хуулийг сайшаав.Энэ хууль ёсоор 2013 оны 6-р сарын 1-нээс албан байгууллага, метро, төмөр зам, нисэх онгоцны буудал, цайны газар, автобусны зогсоол зэрэг нийтийн бараг бүх байранд тамхи татахыг хориглоно. Үйлдвэрийн газарт тусад нь тоноглосон газарт тамхи татаж болно.
Америкийн байгууллагуудын болон компаниудын сайт руу дайрах кибер атакуудад өсөн нэмэгдэж байгаад АНУ түгшиж байна. Дайралтуудын тухай баримт мэдээнүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр мэдэгдэл хийв.
Компьютерээр тагнан турших ажиллагаа явуулж байна гэж АНУ, БНХАУ хоёр сүүлийн үед бие биенээ хатуу зэмлэв. Кибер аюулгүй байдлын хүрээнд тэргүүлж байгаа америкийн Mandiant байгууллага хятадын хакеруудын төв байр болон дэлхий даяар компьютерийн системийг дайрах тэдний ажиллагааны онцлогыг дурдав. Эдгээр нь «мэрэгшилтэй бус, хариуцлагагүй зэмлэл» хэмээн хятадын тал узэж байна.
2-р сарын 15-ны оросын Челябинск мужид унасан солир өдөр бүр бидэнд нэг шинэ зүйлийг авчирч байна. Сэтгүүлчид ч эрдэмтдээс дутахгүй байна. Сансрын хуйвалдаан, тэрч бүү хэл, бүр шинэ зальт зэвсгийн тухай ч ярьцгааж байна.
Өнөөдөр Болгарын ерөнхий сайд Бойко Борисов засгийн газар огцорсон тухай парламентад зарлан мэдээлэв.«Жагсагчид хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай мөргөлдөхөд хүргэсэн засгийн газрын гишүүн хэвээр байхыг хүсэхгүй байна» гэж тэрээр мэдэгдэв. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн улсорон  даяар өрнөж, цагдаагийн газраас байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан зохих шийдвэр гаргажээ.
Сири улсаас гарч явахыг хүссэн оросын болон ТУНХ-ын орнуудын 99 иргэнийг Онцгой байдлын онгоцоор Москвад авчирлаа. Онгоц оросын нийслэлийн Домодедово онгоцны буудалд өнөө өглөө газардав. Үүний өмнө мягмар гаригт оросын ОБЯ-ны /МЧС/ хоёр онгоц тус улсад 46 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүргэсний дотор хөдөлгөөнт цахилгаан станц, майхан, хөнжил, ор болон нэн тэргүүнд шаардлагатай ахуйн хэрэглээний бараа болон хүнсний зүйлүүд байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013