×
Нийгэм 19 Хоёрдугаар сарын 2013
ОХУ-ын БХЯ-ны цэргийн тагнуулын газар болон Холбооны аюулгүй албанаас ойрын үед шуурхай зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсдээ хулгануудыг ашиглах болно. Энэ тухай өнөөдрийн “Известия” сонинд бичжээ. ОХУ-ын Ерөнхий штабын эх сурвалж сэтгүүлчдэд уламжлахдаа, энэ жилийн хавраас тусгайлан сургасан хулгануудыг туршиж эхэлнэ гэжээ. Туршилтууд нь оросын тусгай албануудын ашиг сонирхолд нийцүүлэн явуулна.
2-р сарын 12-нд цөмийн 3 дахь туршилт хийснийг дэмжих цуглаан БНАСАУ-д хийсээр байна. Засаг захиргаа, үйлдвэр, хөдөөгийн хоршоогийн төлөөлөгчид болон оюутан багш нар Пхёнан-Пукто, Чагандо, Хамгён-Пукто мужуудад хийсэн олон нийтийн хурал цуглаанд оролцов. Цөмийн амжилттай туршилт бол түүхэн үйл явдал юм.

Буриад улс Сар шинийн Сагаалганы баяр тэмдэглэж байх өдрүүдэд тус улсад Жуулчны жил эхэллээ. БНУ-ын хувьд аялал жуулчлал нь чухал юм. Ихэнх талбай нь экологийн бүсэд байдгийн улмаас тус бүс нутагт аж үйлдвэр хөгжүүлэхэд нилээд бэрхшээлтэй байдаг. Холбооны хууль тогтоомжийн дагуу энд аж үйлдвэр явуулах хориотой.

2-р сарын 15-нд Оросын Уралд унасан чебаркулын солир бараг 10 мянган тонн жинтэй байсан гэж Америкийн сансрын агентлаг (НАСА) дүгнэв. 7 мянган тонн жинтэй хэмээн урьд тус агентлаг үзсэн билээ. Америкийн «Уолл стрит жорнал» сонин энэ тухай мэдээлжээ. НАСА-гийн тооцоолсноор тэнгэрийн биет тэсрэсэн үеэр ялгаран гарсан энерги 500 килотоннд хүрсэн.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013