×
Нийгэм 18 Хоёрдугаар сарын 2013
Манай Дэлхийг сансарын аюулаас хамгаалах системийг байгуулахад Гариг дэлхийг хамгаалах оросын төвд 7 жил шаардлагатай. Манай гаригийг солир, сүүлт од болон маш аюултай сансарын биетүүдээс хамгаалах 24 хувилбар эрдэмтэдэд байна. Сансарын биетийг радараар илэрүүлж чадахгүй нөхцөлд чухам юу хийх ёстой вэ гэдэг ас уудлыг Оросын тэргүүлэх эрдэмтэд болон аврагчид шийдвэрлэж байна.
Орос улсын Онц байдлын яам хүмүүнлэгийн тусламжийн ачаа бухий хоёр онгоцоо Сири улс руу явуулах тухай өнөөдөр тус яамны сайт мэдээллээ.Өнөөдөр хүмүүнлэгийн тусламжийн барааг Ил-62, Ил-76 хоёр онгоцод ачих тухай ОБЯ мэдээлжээ. Эдгээр онгоцоор 11, 33,5 тонн ачаа Сири улсад хүргэнэ.
Оросын засгийн газраас Интернетийг сонгуулийн кампанит ажиллагааны зайлшгуй нэг хэсгийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулав. Тухайлбал намын ба олон нийтийн байгууллагын нэрсийн жагсаалтыг цаасан ХМХ биш Интернетэд нийтлэхийг санал болгожээ. Гүйцэтгэх засаг захиргаа - ийн шийдвэрээ тайлбарлан хэдэн шалтааныг дурдав. 1-рт орчин цагийн технологи оросын бараг бүх оршин суугчид хүртээлтэй байна.
Япон улсын бас нэг АЦС геологийн идэвхжиж мэдэх ангал дээр байна. Мэргэжилтнүүд хойд Аомори муж улсын «Хигасидори» АЦС орчимд чулуулгыг шинжлэн үзээд - ийн дүгнэлт хийжээ. Японы цөмийн энергийн хяналтын газраас энэ тухай мэдэгдсэн байна. Энэ таавар нотлогдвол эрх баригчид станцид хожмын газар хөдлөлтөөс хамгаалах цогц арга хэмжээ авахыг Tokyo Electric Power компаниос шаардана.
Эдүгээ ЮНЕСКО- НҮБ-ын ШУ, боловсрол, соёлын байгууллага хэзээ хэзээнээс чухал ач холбогдолтой болсон. Дэлхийд хүмүүнлэгийн хямрал гарсан хийгээд ЮНЕСКО-гийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол дэлхийн өвийн үлэмж хэсгийг алдаж мэднэ гэж ЮНЕСКО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Элеонора Митрофанова «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. Эдүгээ ЮНЕСКО шинэтгэлийн хүнд түвэгтэй үед шилжсэн юм.
Урд шөнө Өмнөд Солонгосын нийслэлийн нэгэн төв хороолол түймэрт нэрвэгдэв. Нүүрсэн хийгээр хордсон арваад хүнийг эмнэлэгт хүргэжээ. Сеулийн соёлын төв шигүү хүн амтай Инсадон орон сууцны хорооллын нэгэн ресторанд түймэр гарав. 130 орчим гал сөнөөгч очиж, гал сөнөөхийг оролдсон боловч зэргэлдээ байшингууд гал авч, түймэр гарснаас хойш нэг цагийн дараа тэсрэлт нижигнэв. Орон сууцны хорооллын оршин суугчид ба жуулчдыг нүүлгэжээ.
Эрдэмтэд баасан гаригийн өглөө Оросын Уралын Челябинск хот орчимд солирын хэмхэрхийнүүдийг Чебаркуль нуураас холгүй олжээ. Тэдгээр дэлхий гаралтай биш байгааг химийн судалгааны дүн нотлон харуулсан тухай өчигдөр Оросын ШУА-ийн солирын хорооны гишүүн Уралын холбооны их сургуулийн төлөөлөгч Виктор Гроховский РИА Новости агентлагад мэдээллээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013