×
Нийгэм 17 Хоёрдугаар сарын 2013
Алс Дорнодод дэлбэрч байгаа Шивелуч, Карымский, Кизимен, Хавтгай Толбанчик зэрэг дөрвөн галт уулнуудад нисэх хүчинд аюултай улбар шар үнэлгээ өглөө. ОУ-ын ШУА-ийн Геофизикийн алба энэ тухай мэдээлсэн байна. Эдгээр галт уулнаас гарч байгаа үнсний жижиг хэсгүүд онгоцны хөдөлгүүрт орж сүйрэлд хүргэж магадгүй. Шевелуч, Хавтгай Толбанчик уулнуудын чичирхийлэл өндөр, эдгээр уулнуудын тогоонд хэт халуун байдал бүртгэгдсэн байна.
800 тонн мазут тээвэрлэж явсан оросын “Марин Альянс” хөлөг онгоц Япон тэнгист зогссон байна. Гол хөдөлгүүр нь ажиллахгүй болсон нь зогсох шалтгаан болсон байна гэж ОУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Находка боомт руу явж байсан энэ хөлөг дээр 20 далайчид байна. Эвдэрсэн хөлгийг чирч ирэхээр “Георгий Фройер” хөлөг замд гарсан байна.
Челябинск мужид дэлбэрсэн солирын хэлтэрхийнүүдийг эрж хайх ажлыг зогсоолоо гэж тус мужийн дэд амбан захирагч Игорь Мурог мэдээлсэн байна. Чебаркуль нууранд эрэл хайгуулын ажлыг явуулсан ба энэ нуур нь ижил нэртэй хотоосоо 1 километр зайд байдаг юм. Мөн өөр хоёр газар эрэл хайгуул хийсэн байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013