×
Нийгэм 15 Хоёрдугаар сарын 2013
Оросын Благовещенскыг хятадын Хэйхэтэй холбох мөсөн автозамыг өнөөдөр Амар гол дээр нээжээ. Амар мужийн эрх баригчид ба тээвэрлэчид замыг өнгөрсөн оныхоос нэг сар хожим нээсэн юм. Бүс нутгийн тээвэр, замын аж ахуйн яамны мэдээлснээр мөсөн нимгхэн байсан учир замыг урьд нээх аргагүй байв. Энэ өвөл хахир хүйтэн байсан ч цас их орж, мөс хучиж, бат бөх чанары нь алдагдуулав.
2-р сарын 17-нд Дрездены энх тайвны шагналыг гардуулах ёслол болно. Энэ жил уг шагналын эзнээр зөвлөлтийн чөлөөнд байгаа хурандаа Станислав Петров тодорсон юм. Тэрээр яг гучин жилийн өмнө Дэлхийн гуравдугаар Дайн эхлэх гэж байхыг сэрэмжилж, түүхийн хүрдийг өөрчилсөн юм. Харин энэ тухай саяхнаас тодорхой болсон байна.
Орос улсын Челябинск мужид солирын хэсэгүүд унасны улмаас тусламж хүссэн хохирогсдын тоо 600 орчим болоод байна гэж “Интерфакс” агентлагт Орос улсын ДХЯ-ны хэвлэлийн төвийн төлөөлөгч уламжилжээ. Эдгээр мэдээллүүд нь байнга шинэ мэдээгээр сэлбэгдэж байна гэж хэвлэлийн төвөөс тэмдэглэжээ. Хохирогсдын ихэнхи нь хөнгөн шалбархай авсан бөгөөд таван хүн эмнэлэгт хүргэгджээ.
Өнөөдөр жижиг гариг дэлхийд аюултай ойртох тухай америкийн НАСА агаарсансрын агентлаг мэдээлэв. Ази, Австралийн оршин суугчид жижиг гаригийн нислэгийг ажиглаж мэднэ. Өнөөдөр энэ жижиг гариг Гринвичийн цагаар бараг 19:20 минутад дэлхийд 27358 км зайтай ойртоно. Испанийн өмнөд хэсэгт орших «Сагра» одон орны оргилын одон орон судлаачид 2012 DА14 хэмээх жижиг гаригийг 2012 онд нээжээ.
Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Красноярск хотыг 2019 оны Дэлхийн оюутны спортын наадмын нийслэл болгох саналыг дэмжив. Ерөнхий сайд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Клод-Луи Гальентай уулзаж, оюутны спортыг Орос улсад хөгжүүлэх ба 2019 оны Оюутны спортын наадмыг бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн оюутны спортын наадмыг Красноярскад зохион явуулах саналыг аль хэдийнэ дэвшүүлжээ. Газар зүйн байрлал нь тохиромжтой.
Оросын Уралын Челябинск хотын цайрын заводын хана ба дээврийн нэг хэсэг нь солир унасны уршгаар нурсан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Өнөө өглөө үл таних биетууд тэсрэн унасны улмаас хэрэг явдал болсон юм. Агуулахын хана нурсны уршгаар хэдэн хүн бэртэв.
Оросын Уралын тэнгэрт үл мэдэх объект дэлбэрсэн тухай өнөө өглөө оросын мэдээллийн агентлагууд уламжлав. Оросын Онц байдлын яамны урьдчилан мэдээлснээр бүс нутаг дээр «солирын бороо» орсон байж магадгүй. Хохирол хэлмэгдлийн тухай мэдээлээгүй. Свердловск, Челябинск мужуудын ажиглах албад агаарт гялс хийсний дараа хучит цохилтыг бүртгэв. Тэсрэлт бараг 10 мянган метр өндөрт болсон тухай хүчний байгууллагуудын төлөөлөгчид мэдээлэв.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013