×
Нийгэм 14 Хоёрдугаар сарын 2013
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн хөгжилд 3 тэрбум гаруй доллар зарцуулсан байх гэсэн шинжээчдийн дүгнэлтийг өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин дурдав. БНСолонгос Улсын тагнуулын газрын төлөөлөгчийн сонинд мэдэгдснээр Умард Солонгос дахин боловсрулах завод, цөмийн реактор, Йонбений реактор зэрэг цөмийн барилга байгууламж барихад 600-700 сая доллар зарцуулсан. Бас 200-400 сая долларыг ураныг баяжуулах барилга байгууламж барихад зарцуулсан бололтой.
Пентагоны удирдагчид нисэгчгүй нисэх онгоцыг ажиллуулж шалгарсан цэргийнхнийг шагнах медаль тогтоохоор шийдвэрлсэн тухай өнөөдөр ЭФЭ агентлаг мэдээллээ. Нисэгчгүй нисдэг аппаратыг ажиллуулах төдийгүй кибер аюулгүй байдлыг хангах, усан дор багажийг алсаас ажиллуулах мэргэжилтнүүдийг шинэ медалиэр шагнах юм. АНУ-аас Пакистанд «Аль-Каида» болон террорын өөр байгууллагын гишүүд хэмээн үзэж нисэгчгүй нисдэг аппаратаар гэм зэмгүй иргэдийг устгасан ажиллагаа шуугиан дэгдээв.
Ерөнхийлөгч өнөөдөр Холбооны аюулгүй байдлын албаны коллеги дээр үг хэлж, ийм зорилтыг ахар богино хугацаанд шуурхай биелүүлэхийг уриалав. Путины хэлснээр нууц мэдээллийн хамгаалалтыг оролцуулан сөрөг тагнуулын үуйл ажиллагааг зохион байгуулахад хандах шинэ хандлага Орос улсад шаардагдаж байна. Энэ нь цахим мэдээллийн үндэсний санг эвдэх гэсэн оролдлогод бас хамаатай гэж ерөнхийлөгч Путин тодруулан хэллээ.
Москвагийн хамгийн эрт үеийн шоронгийн хананы цаана олон алдартай хүмүүс сууж байжээ. 250 жилийн тэртээ уг барилгын доод давхрын хонгилууд, камерууд болон цамхагнуудад гэмт хэрэгтэнүүд төдийгүй хувьсгалчид, зохиолчид болон, эрдэмтэд хоригдож байсан. Бутырскийн шорон хэзээ ч хоосорч байсангүй ажээ. Сталины дэглэмийн үед ч тэр, өөрчлөн байгуулалтын ч тэр.
Хятадын түшмэд тансаг дайллага хийхээс татгалзвал зохино. Энэ сэдвийг хятадын ХМХ олонтаа хөндөж байна. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний биеэчлэн санаачилсан кампанит ажиллагаа Хятад улсад үргэлжилж байна. Энэ нь ресторанд үрэмтгий байх явдалтай хийх тэмцэл юм. Тэнд пүүс компаниуд дайллага хийснээс хойш их хэмжээний хоол үлдэж байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013