×
Нийгэм 13 Хоёрдугаар сарын 2013
Билгийн улирлын Шинэ жилийн баярыг оросын буддын шашинтнуудын суудаг газар нутагт өргөн тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд онцгой ёслол үйлдэж, баярын ширээ засаж байна. Буддын шашин шүтлэгтэй оросын янз бүрийн ард түмэн энэ баярыг өөр өөрөөр нэрлэсэн юм. Жишээ нь Монгол улсад Цагаан сар, Халим Цагаан, Тывад Шагаа гэдэг. Мөн баяр ёслол бас онцлогтой.
Өнөөдөр радио нэвтрүүлгийн компаниуд Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг анх удаа дөнгөж 2012 онд тэмдэглэжээ. Баяр радиод хамаатай хэн бүхэн тухайлбал томоохон компани буюу радио сонирхогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэж баяр тогтоогчид үзэж байна. ЮНЕСКО орон бүхэнд хандан Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэхэд идэвхтэй оролцохыг уриалав.
ОХУ-ын 2-р ангиллын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин зөвлөх Анатолий Иванович Таксубаев Москвад зуурдаар нас нөгчив. А.И.Таксубаев 1941 оны 11-р сарын 27-нд төрсөн. Ленинградын их сургуулийн Дорно-дахины тэнхимийн төгсөгч тэрээр олон улсын харилцааг хөгжүүлэх болон бэхжүүлэхэд хагас зуун жил хөдөлмөрлөжээ.
Авилгалтай хийх тэмцэл эрч хүчээ авч байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин авилгалтай эрчимтэй тэмцэж, улс орныхоо үндсэний аюулгуй байдлыг бэхжүүлэх хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулав. Хуулийн төсөл улс орны тусгаар тогтнолыг хөндөх шийдвэр гаргах албан үүрэгтэй түшмэдэд гадаад улс, компанийн үнэт цаас түүнчлэн хилийн чанадад данстай байхыг шууд хориглож байна.
БНАСАУ-ын өглөөний сонинуудын тэргүүний өгүүлэлүүд өчигдөр газар дор хийсэн цөмийн туршилт амжилттай болсон тухай мэдээлж байна.Улс орны удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсэн тухай эдгээр сонин мэдээлэв. Туршилтын зорилго улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өсгөхөд оршсоныг мэдээлэлд заажээ. Өчигдөр БНАСАУ өөрийн түүхэнд 3 дахь цөмийн туршилт хийжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013