×
Нийгэм 10 Хоёрдугаар сарын 2013
Оросын эрдэмтэд дэлхийн дулаарал болох тухай илтгэлийг няцаан, ойрын ирээдүйд даяаршлын мөсжилтийн үе эхлэх таамагийг дэвшүүлээд байна. Оросын “Газпром ВНИИГАЗ” хүрээлэнгийн эрдэмтэн Владимир Башкин болон Рауф Галиулины нар эрдэм-шинжилгээний илтгэлдээ, даяаршлын дулаарлын тулгамдсан асуудал нь Өрнөдийн орнуудад уйгагуй яригдаж байна гэж тэмдэглэжээ.
Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно.
АНУ-д тус улсын зүүн-хойд хэсгийн мужуудад гарсан цасан шуурганы үр дагаварыг арилгах ажлыг эхлүүлээд байна гэж өнөөдөр Си-Эн-Эн телевизийн компани уламжилжээ. Цаг уурчдын уламжилж байгаагаар цасан шамрага аажимдаа зогсож байгаа аж. Түүнчлэн Род-Айленд, Коннектикут болон Массачусетс мужуудад замын хөдөлгөөн сэргэж эхлээд байна. Сүүлийн ирсэн мэдээгээр, 9 хүн уг сүйрэлд хохирол амссан бөгөөд тэдгээрийн 7 нь ам насаа алдажээ.
Оросын дипломатууд өнөөдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Уг баярыг тус улсад 2002 оноос ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэх болсон. Энэ өдрийг сонгосон нь санаандгүй юм. 1549 оны 2-р сарын 10-нд одоогийн ГХЯ-ны үндэс суурь болох Элчин сайдын тушаал байсан тухай түүхийн сурвалжид бичсэн байдаг.
Ням гаригийн шөнө Зүүн-Азийн орнуудад Могой жил гарлаа. Эдгээр орнуудаас Хятад улсад “Хаврын баярыг” хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж байна. Уламжлал ёсоор жил бүр Шинэ жилийн баярыг төрөл төрөгсөд болон ойр дотныхоо хүмүүсийн хамт угтахаар дэлхий дээр хамгийн олон тооны хүн төрөлхтөн гэртээ ирдэг байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013