×
Нийгэм 9 Хоёрдугаар сарын 2013
Сар Шинийн баярын өмнө болон шинэ жилийн эхний өдрүүдэд Орос улсын буддын шашинтнууд уламжлал ёсоор лам, зурхайчид хандаж, ирэх жилийн заслын номоо мэдэж авдаг. Буриадын “Хамбын хүрээний“ лам Баир уламжлахдаа, хар усан могой жил эм  жил учир, энэ жил тааварлашгүй юм“ гэжээ.
Буриадын дацангуудад гал тахих ёслол эхэллээ. Үүнтэй зэрэгцэн битүүний хурал ном эхлээд байна. Хурал номын ажиллагаа даваа гаригийн өглөө Орос улсын буриадуудын Сагаалгана эхэлтэл үргэлжилнэ. Ням гаригт Иволгины дацанд олон сүсэгтэн  Итгэлт Хамбад мөргөнө. Эл үйлдэл нь зөвхөн баяр ёслолоор болдог юм. Иволгины дацангийн хурал номыг Орос улсын будддын шашинтны тэргүүн Дамба Аюшеев тэргүүлнэ.
Өмнөд-Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Пак Кын Хе баасан гаригт тус улсын ерөнхий сайдын албан тушаалд шинэ нэр дэвшигчийг санал болгов. Тэр бол 69 настай мэргэжлийн хуульч Чон Хон Вон юм. Кёнсан-Намдо мужийн уугуул иргэн, Сонгюнгваны их сургуулийг хуульчийн мэргэжлээр дүүргэсэн.
АНУ-ын зүүн-хойд хэсэгт бүс нутагт пүрэв гаригт гарсан “Немо” хүчтэй далайн салхитай холбогдуулан онцгой дэглэм тогтоов. Америкийн Нью-Йорк, Массачусетс, Коннектикут, Нью-Хэмпшир болон Род-Айленд мужуудад өнөөдөр онцгой байдал тогтоосон тухай зарлав. Ингэхдээ Массачусетс мужид бямба гаригт 40 гаруй см цас орж, авто зам бөглөрчээ. Цагдаагийнхан тээврийн хэрэгсэлийг ашиглахгүй байхыг уриалж байна.
Өнөөдөр буюу 2-р сарын 9-нд Орос улсад Иргэний агаарын тээврийн өдрийг тэмдэглэж байна. 1923 оны энэ өдөр Төрөөс агаарын тээврийн үйл ажиллагааг зохицуулах тухай тогтоол батлагдаж “Иргэний агаарын тээврийн зөвлөл “ байгуулагдсан түүхтэй.
Египтэд уламжлалт баасан гаригийн мөргөлийн дараа эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр хэдэн арван хүн хохирол амсчээ. Жагсагчид Каирт ерөнхийлөгчийн ордны нэг хаалгыг шатаажээ. Хэсэг хүмүүс уг барилгын өмнө тавьсан өргөстэй тортой хаалтыг авч хаяжээ. Полицынхан нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Үүний хариуд хэв журмыг зохицуулагчдын зүг чулуу болон дэлбэрэгч бодистой лонхнуудыг нүүлгэж байжээ.
Орос улсын Иргэний агаарын тээвэр өнөөдөр түүхэн ойгоо тэмдэглэж байна. 90 жилийн өмнө 2-р сарын 9-ний энэ өдөр Хөдөлмөрийн болон Батлан хамгаалахын зөвлөл Ажилчин тариачны  агаарын нисэх хүчний ерөнхий удирдах газрын дэргэд Иргэний агаарын зөвлөлийг байгуулах тогтоолыг батлажээ. Одоо энэ өдрийг тус улсын иргэний агаарын тээврийн төрсөн өдөр гэж албан ёсоор үздэг.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013