×
Нийгэм 8 Хоёрдугаар сарын 2013
Ирэх долоо хоногт нэгэн томоон солир дэлхийтэй маш аюултай ойрхон зайтай өнгөрнө гэж америкийн сансрын НАСА агентлаг мэдээлж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, 2-р сарын 25-ны 23:20 минутад /москвагийн цагаар/ сансрын биет нь дэлхийд маш ойр 27358 км зайтай өнгөрөх аж. Энэ нь ийм хэмжээний том солир дэлхийд ойртож байгаа хамгийн ойрхон зай юм гэж НАСА мэдэгдэв.
Умард Солонгосын хийх гэж байгаа цөмийн туршилт БНАСАУ, БНХАУ-ын хил орчмын Пэктусан галт уулны идэвхжилд нөлөөлж, экологид ноцтой хор уршигтай болж мэднэ гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМС шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн уламжиллаа. Пэктусан хүчтэй дэлбэрэлтийг мэдэрч, галт уулын хорт үнс агаар мандалд 10 км өндөр хаяж мэднэ гэж газар хөдлөлт судлаачид мэдэгдэв.
Орос улсын Төрийн дум депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэхэд хууль ёсны процедур боловсруулах шийдвэр гаргав. Хэсэг парламентчид Ерөнхий прокурорын газраас депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэхийн тулд Дээд шүүх шийдвэр гаргах ёстой гэж үзлээ. Оросын парламентын депутатууд өөрсдийн эгнээг цэвэр тунгалаг байлгахын төлөө идэвхитэйгээр кампанит ажиллагаа явуулж эхэллээ.
Турах зорилгоор хэрэглэх сибутрамин бодис бүхий хятадын эмийн бэлдмэлийг нийлүүлэх сувгийг Өмнөд Уралын Оренбург мужид хаажээ. Энэ хорт бодисыг Орос болон бусад улсад хууль ёсоор хориглосон юм. Сибутрамин бодисыг худалдахыг ЕХ-ны орнуудад хатуу хоригложээ. Турахад нөлөөлөх дорнодын эмийн бэлдмэл буюу хүнсний янз янзын нэмэлт бодисын нэрийдлээр Орос улсад тун аюултай хорт бодисыг шургалуулан оруулж байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013