×
Нийгэм 2 Хоёрдугаар сарын 2013
Кибер гэмт хэрэгтнүүд баасан гаригт Твиттерийн микроблогийн серверүүдийг дайрч 250 мянган хэрэглэгчдийн нэр, нууц үг, цахимын шуудангийн хаяг зэрэг хувийн мэдээллийг хулгайлсан байна. Твиттерийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан Франс Пресс агентлаг урьд шөнө ингэж мэдээлсэн байна.
Өнөөдөр 2-р сарын 2-нд ОУ-д түүхэн ойг тэмдэглэж байна. Одоогоос 70 жилийн өмнө германын фашистуудын зандалчдыг бут ниргэснээр сталинградын тулалдаан дууссан юм. Хамгийн өргөн хүрээг хамарсан тулалдааны явцад Дэлхийн 2-р дайны үед анх удаа германын бүхэл бүтэн арми үг дуугүй бууж өгсөн юм. Генерал-фельдмаршал Паулюс бууж өгөн олзлогдсон билээ.
Волгоград хотод болсон Сталинградын тулалдааны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадыг 20 мянган волгоградчууд болон зочид төлөөлөгчид үзэж сонирхолоо. Дайны үеийн цэргийн дүрэмт хувцастай цэргүүдийн жагсаал ахмад дайчидад барьсан жинхэнэ бэлэг боллоо. Дараа нь талбай дээгүүр домогт Т-34 танк явж өнгөрлөө. Энэ байлдааны машин 20-р зууны дэлхийн шилдэг танк гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Каирт болсон эмх замбараагүй байдлаас болж нэг хүн амь насаа алдаж, 30 хүн шархадсан байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Баасан гаригийн орой ерөнхийлөгч Мохаммед Мурсийн ордны дэргэд мөргөлдөөн болсон байна. Одоогийн төр засгийг эсэргүүцэгчид цагдаагийнхны хамгаалалтыг чулуугаар шидсэн байна. Шатдаг шингэнтэй хэд хэдэн лонх ерөнхийлөгчийн ордонд хүрч дэлбэрчээ.
Дэлхийн 2-р дайны гол байлдааны нэг Сталинградын тулалдааны ялалтын 70 жилийн ойг өнөөдөр ОУ-д тэмдэглэж байна. Хамгийн гол ёслолын ажиллагаа хуучны Сталинград буюу одоогийн Волгоград хотод болж байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013