×
Нийгэм 1 Хоёрдугаар сарын 2013
Хятад, Энэтхэг болон Бангладешийн нутаг дэвсгэрээр урсдаг Брахмапутра гол дээр гурван УЦС барих шийдвэрийг БНХАУ -ын ЗГ зэргэлдээ орнуудад мэдэгдэлгүйгээр сайшаасан явдалд Дэли түгшиж байна гэж энэтхэгийн “Таймс оф Индиа” сонинд бичжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр “Оросын дуу хоолой” радиод монголын МNC телевизийн уран бүтээлчдийн баг айлчилсан юм. Тэд «Нэг дэлхий: Оросын улсын долоо хоног» телевизийн төслийн хүрээнд монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэст зочилсон. Монголын сэтгүүлчид манай нэвтрүүлгийн бүх процессын зургийг авч, хэлтсийн удирдагчид, сэтгүүлчид, орчуулагчид, нэвтрүүлэгчидтай халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Пакистаны хүний эрхийг хамгаалагч бүсгүй Малала Юсуфзаиг 2013 оны Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэв. Норвегийн парламентын гишүүд түүний нэр дэвшүүлжээ. Одоогоос нэг жилийн өмнө Малала өрнөдэд нэр алдартай болсон. Тэр үед өдрийн тэмдэглэлийн дэвтрий нь тэнд нийтлэжээ. Талибууд сургуульд суралцахыг надад ба өөр хүүхдүүдэд хориглосон гэж охин бичсэн байна.
Ираны эрх баригчид маргааш 2-р сарын 2-нд сансрын технологийн үндэсний өдөр гурван хиймэл дагуулаа хөөргөнө гэж Ираны сансрын агентлагийн захирал Хамид Фазели мэдэгдэв. Түүний хэлснээр Тегеран энэ оны 3-р сарын 20-оос наана бас нэг хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөсөн байна. Ираны эрх баригчид сармагчин бүхий сансрын аппаратыг амжилттай хөөргөсөн тухай даваа гаригт тус улсын ХМХ уламжилжээ.
Сургуулийн багш нарыг өөр мэргэшилтэй болгох хөтөлбөрийг Монголд улсад хэрэгжүүлж эхлэв. Энэ хөтөлбөр орос хэл заах боломж багш нарт олгох тухай монголын «АИСТ-Монголиа» телевизийн сувгаар мэдээлжээ. Ингээд Монгол улсын эрх баригчид орос хэл сурахыг дэмжих бодолтой байна гэж телевизийн суваг тэмдэглэв. «Эдгээр курс багш нарын хувьд эхлэл төдий зүйл болно.
Орос улс Сталинградын тулалдааны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Сталинград баатар хот (одоогийн Волгоград) Дэлхийн 2-р дайны явцад эрс эргэлт гаргасан Ижил мfрний лут том тулалдаанд зөвлөлтийн цэргийн байгуулсан ялалттай холбогдон үе үеийнхний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.
Мехико хотын тэнгэр баганадсан барилгад дэлбэрэлт гарсны улмаас 25-аас доошгүй хүн амь насаа алдсан тухай орон нутгийн эрх баригчид уламжилжээ. Сүүлийн үеийн мэдээгээр 100 орчим хүн шархдаж гэмтсэн байна. Дэлбэрэлт уг байшингийн 54 дэхь давхарт байрладаг мексикийн томоохон нефтийн Pemex компаний төв байранд болжээ.
Хятадын төв бүс нутагт замын осолд 5 хүн амь үрэгдсэн тухай өнөөдөр «Дойче пресс агентур» агентлаг орон нутгийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Агенталгийн мэдээлснээр эмгэнэлт хэрэг явдал хятадын Хэнань мужийн Саньмэнься хотод болов. Тэнд шатах хэрэгсэл ачсан ачааны машин дэлбэрсний улмаас автомашины гүүр эвдрэн нурсан байна. Эвдэрсэн гүүрээс хэдэн машин унажээ. Аврагчид осолын газарт очив.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013