×
Нийгэм Хоёрдугаар сар 2013
Тывагийн эрх баригчид ирээдүйн холбооны М-54 замын чиглэлийг өөрчлөх шийдвэр гаргах үр дүнд хүрснээр энэ зам бугд найрамдах улсын 3 биш 9 районыг дамжиж гарах тухай засгийн газар нь мэдээлэв. «Енисей» зам Кызылаас баруун тийш эргэж Хандгайт сүүринд хүрэхийг засгийн газар тэмдэглэв.
Оросын засгийн газраас Эрхуу муж дахь Байгалын целлюлоз-цаасны комбинатыг хаахаар шийдвэрлэж, сүүлийн жилүүдэд гаарсан экологийн төлөө тэмцлийг тойрон үүссэн ширүүн маргааныг эцэслүүлэв. Комбинатыг хэдэн жилийн дотор өөр газарт шилжүүлнэ гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович мэдэгдлээ.
Орос улс урт удаан өвлийн улирлаараа алдартай. Тиймээс эндхийн хүмүүст дулаан хувцас нэн шаардлагатай байдаг.Эрт дээр үеэс оросууд нэхэмлийн техникийг ашиглан ийм хувцсыг бэлтгэж иржээ. Нэхмэл нь манай үед ч өргөн дэлгэрсэн юм. Гэхдээ энэ нь гэрийн аргаар хувцас бэлтгэх арга төдийгүй эмэгтэйчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр юм. Нэхмэл хувцасны анхны археологийн олдворууд нь 10-11 зуунд харъяалагддаг.
Цамхагууд нь 355 метр өндөр JW Marriott Marguis дэлхийн хамгийн өндөр зочид буудал өнөөдөр Дубайд нээгдэв. Зочид буудал дал модны хэлбэртэй хоёр цамхагтай юм. Энэ нь Ойрхи Дорнодын төдийгүй дэлхийн хамгийн тохилог тухтай дээд зэргийн зочид буудал юм гэж зочид буудлын захиргаа мэдэгджээ. Энд үйлдвэр худалдааны бүлгийнхэн байрлана гэж тэд үзэж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваны хэрэг эрхлэсэн бичиг хэргийн газрын тэргүүн Ван И БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний албан тушаалд нэр дэвших бололтой гэж өнөөдөр Ройтер агентлаг мэдээллээ. Япон улс, БНАСАУ-ын талаархи шинжээч Ван Ийг мөн албан тушаалд томилох нь Бээжин ойрын хөршүүдтэйгээ харилцааг хэвийн болгохыг эрмэлэж байгааг харуулна гэж агентлаг тэмдэглэв.
Буриад улсын Байнгын төлөөлөгчийн албан тушаалд Буриадын Ардын хурлын депутат Оросын КН –ын гишүүн Сергей Будажапов томилогдлоо. Байнгын төлөөлөгчийн газрыг тэргүүлэх саналыг Буриал улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын тавьжээ.
Япон улсын талаас тавиад байгаа Курилын нутаг дэвсгэрийг тойрсон асуудлуудыг дараа үеийнхэн эцэслэн шийдвэрлэж чадна. Энэ тухай Орос улсын Алс-Дорнодын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев мэдээллийн “Киодо Цусин” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Оросын парламент орлого, үл хөдлөх хөрөнгөө нуун далдлаж, хууль ёсоор хориглосон ч бизнес цаашид эрхлэж байгаа депутатуудаас ангижирч байна. Хэдэн депутатын эрхийг хасснаас хойш мандатаас сайн дураараа татгалзах тохиолдол гарч байна. Энэ сарын сүүлээр эрх баригч «Нэгдсэн Орос Улс» намын гурван төлөөлөгч ОХУ-ын Улсын думаас гарч явсан байна. Тэдэнд албан ёсоор ял ногдуулаагүй.
Хятад улсын томоохон худалдааны Тaobao интернет сүлжээнд челябинскийн солирын хэсгийг худалдах тухай зар гарсан гэж РИА Новости агентлаг уламжилжээ. Худалдагчид солирын нэг ширхэг хэлтэрхийг 1370 доллароос 16 мянган долл. хүртэл үнэлжээ. Ингэхдээ жинхэнэ гэдгийн баталгааг өгөхгүй аж.
АНУ-ын Сенат тус улсын ерөнхийлөгч Барак Обамагийн Батлан хамгаалах яамны сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн Чарльз Хейгелийг сайшаан дэмжив. Түүнийг нэр дэвшихэд 58 сенатор дэмжиж, 41 нь сөрөг саналтай байв. Нэр дэвшигч Хейгелийн санал хураалт хоёр дахь оролдлогоосоо хүчинтэй боллоо. 2-р сарын 15-нд америкийн сенат эл асуудлыг хаасан юм.
Японы нийслэл Токиод үйлчлүүлэгчидээ хоолны жороор төдийгүй үйлчлэгчдээрээ татах нэгэн сонирхолтой зоогийн газрыг нээжээ. Зочдод хоол, ундааг сармагчин хос бусад үйлчлэгчдийн нэгэн адил  хүргэж үйлчилдэг байна. Сармагчингууд амны хаалт, хиймэл үс болон дүрэмт хувцас өмсдөг бөгөөд хүний хэлийг ойлгодог тухай орон нутгийн хэвлэлүүд уламжилжээ.
Саяхан Япон улсад гурван гэмт хэрэгтэнийг дүүжлэн хороов. Тэдгээрийн нэг нь 2004 онд Нара хотод насанд хүрээгүй охиныг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэргээр ял авсан. Нөгөө хоёр нь хүн амины хэргээр хуулийн дээд хэмжээ авчээ. Японы хууль зүйн яамны мэдээгээр, одоогийн байдлаар тус улсын шоронгуудад цаазын ял авсан 137 хүн байгаа юм.
Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр 2013 оны 6-р сарын 5-нд Монгол улсад явагдах хийгээд  хүнс хоолны хаягдалыг багасгах, оновчтой зөв хэрэглэх сэдэвтэй болно гэж НҮБ-ын сайтад мэдээлжээ. 1972 онд НҮБ-ын ЕА байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр тогтоосон хийгээд тэр үеэс хойш дэлхийн хамтын нийгэмлэг мөн өдрийг 6-р сарын 5-нд тэмдэглэж байна.
Өнөөдөр Египетийн өмнөд хэсэгт Луксорт гадаадын жуулчид сууж явсан хийт бөмбөлөг унасны уршгаар дор хаяж 18 хүн амь насаа алдсан тухай АП агентлаг мэдээлэв. Уур цайх үеэр гадаадын 21 жуулчин сууж яваа хийт бөмбөлөг эртний хотын дээгүүр нисч явсан үед эмгэлнэлт хэрэг явдал болжээ. Бөмбөлөг 300 метр өндөрт шатаад унав. Франц, Англи, Япон, Хонконгийн жуулчид амь үрэгдэгсдийн дотор байна.
Дамаск хотын төв талбайг булаан эзлэх гэсэн засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний оролдлогыг урд шөнө сирийн цэрэг няцаав. Амиа золиослогч террорист минажуулсан машинаа Сирийн нийслэлийн хойд Кабун дүүрэгт дэлбэрүүлснээр дайралт эхлэв. Тэгээд самуун дэгдээгчид аюулгүй байдлын хүчинтэй буудалцаж эхлэв. Хотын төв Аббасидуудын талбайг эзлэх гэсэн зэвсэгт бүлгүүдийн оролдлого үр дүнд хүрсэнгүй.
Хүрээлэн буй орчныг хамгаалах бүх дэлхийн өдрийг 2013 оны 6-р сарын 5-нд Монгол улсад хаяж байгаа болон хайр гамгүй хэрэглэж байгаа хүнсний бүтээгдхүүнд зориулан тэмдэглэнэ гэж НҮБ мэдээлсэн байна. Энэ удаагийн Хүрээлэн буй орчныг хамгаалах бүх дэлхийн өдөр “Хүнс хэрэглэснээс үүдсэн мөрөө багасга! Бодолтой ид, хадгалахыг хичээ!” гэсэн уриан дор болох юм байна.
Хятадын Хэнань төв мужийн намын түшмэл Дэнлүүний баяр тэмдэглэж байсан кинотеатрт машинтайгаа цөмрөн орж хүмүүсийг гэмтээсний дараа мөрдөгдөж байна. Энэ түшмэл 26 хүнийг гэмтээснээс 20 нь эмнэлэгт хэвтсэн ба хоёр хүний биеийн байдал хүнд байна гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОУ-д олон нийтийн газар тамхи татахыг хориглох, тамхи татахыг болон дэлгэрүүлхийг хязгаарлах хуулинд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хуулийн дагуу 2013 оны 6-р сарын 1-нээс эхлэн албан газар, төмөр замын болон нисэх онгоцны буудлууд, амралт сувилалын газар, кафе, автобусны зогсоол зэрэг бүх олон нийтийн газар тамхи татахыг хориглох болно.
Хакеруудын хайр найргүй үйл ажиллагааны өмнө Интернет нь хүчгүй. Хоёрдугаар сарын эхэн үеэр АНУ-ын сүлжээний нөөцүүд кибератакийн дайралтанд өртөв. Шинжээчдийн үзэж байгаагаар, кибератакуудын хэрэгслээр интернет рүү дайралтууд хийх нь аажимдаа геополитикийн тэмцлийн зэсвэг болон хувирч байна. Интернетийн томоохон сүлжээ Facebook “соргог дайралтуудад” өртөсний дараа эдгээр дайралтуудад Хятад улсын хакерууд хамаатай тухай мэдэгдсэн.
Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн эмэгтэй доржпалам шигтгээтэй цагаан алтан бөгжий нь буцааж өгсөн гэр оронгүй нөхрийн нэр дээр өглөгийн сан байгуулсан байна. Шудрага зангийнхаа төлөө энэ гэр оронгүй эр 100000 доллароор баяжаад байна. Сара Дарлинг гэгч эмэгтэй хурмын бөгжөө хадгалах зорилгоор түрүүвчиндээ хийсэн байснаа гэр оронгүй Билл Рей Харрис гэгч эрэгтэйд задгай мөнгө өгөхдөө цуг өгсөн байна.
Хэдэн зуун булшийг ухаж төнхсөн хулгайчийг Тайванийн цагдаагийнхан барьсан байна гэж бямба гаригт орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Энэ хулгайч 500 мянган долларын үнэт эдлэлийг хулгайлж амжсан байна. Тэрээр сар гаруйн өмнө “ажиллаж” эхэлсэн оршуулгын газрын видео камер түүний машиныг бичиж авсны дараа хулгайч эрийг Юньлинь гацаанд баривчилсан байна. Хулгайч эр 2009 оноос хойш булш ухаж эхэлсэн байна.
Зэвсэг дэлгэрүүлэхэд тавих хяналтыг чангаруулж байгаа Цагаан ордоны төлөвлөгөөг эсэргүүцэсэн зуу гаруй жагсаал цуглаан АНУ-д боллоо. Зэвсэг худалдаж авч байгаа хүмүүсийг маш нарийн шалгах Барак Обамагийн саналыг эсэргүүцэх “эсэргүүцлийн өдрийг” “Цайны нам” хэт хуучинсаг хөдөлгөөнийхөн зохион байгуулсан байна. Зэвсгийн худалдаанд тавих хяналтыг чангаруулах багц хуулийн төслийг Обама конгресст оруулсан юм.
ОХУ-ын Челябинск мужид солир унасны дараах сэргээн босгох ажил 80%-тай байна гэж ОХУ-ын ОБЯ-ны бүс нутгийн удирдах газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. 2-р сарын 24-ны байдлаар сэргээн босгох ажлын нийт хэмжээ 78%-тай байна. Радиацийн хэмжээ хэвийн. Сэргээх босгох ажиллагаа эхэлснээс хойш 5709 байшингийн цонхыг шиллээд байна гэж ОБЯ мэдээлсэн байна.
Вьетнам улсын өмнөд нутгийн Хошимин хотод өнөөдөр болсон 2 дэлбэрэлт болон түүний уршгаар гурван орон сууцны байшин нуран унаснаас болж 7 хүн амь насаа алдаж, 3 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай Синьхуа агентлаг уламжилсан байна. Нуран унасан нэгэн байшинд хадгалагдаж байсан хурдан ноцдог зүйлээс болж дэлбэрэлт болсон байж магадгүй гэж цагдаагийн газар үзэж байна.
Солирын тэчьяадал өнгөрч буй долоо хоногт намдсангүй. Оросын Челябинск хотын оршин суугчид томоохон солир унасан шокоосоо гарч амжаагүй байтал Балтын тэнгисийн тэнгэрт галан зураас үлдээсэн байна. Эрдэмтэд солирын хэлтэрхийнүүдийг цуглуулан судлаж, сансарын зочны гарал үүслийн тухай таамаглал дэвшүүлж байна. Харин төр засаг нь урилгагүй зочны айлчлалын хор уршгийг арилгасаар байна.
Бямба гаригт хүмүүнлэгийн бараа ачсан ОУ-ын ОБЯ-ны онгоц улс төрийн хямрал нь засгийн газрын цэргүүд дайнчидтай хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан Мали улсад хүрэлцэн ирсэн байна. ОБЯ-ны онгоц 45 майхан, 2000 хөнжил, хүнс, анхан шатны шаардлагатай хэрэгсэл зэрэг 36 тонн хүмүүнлэгийн барааг Мали улсын нийслэл Бамако хотод хүргэсэн байна. Энэ онгоц Тунис улсад шатхуунаа нэмэж цэнэглээд цааш ниссэн байна.
Хятад улс ураныг баяжуулах өөрийн үйлдвэрлэлийн анхны хурилдуурыг аж үйлдвэрийн ашиглалтад оруулсан тухай Синьхуа агентлаг Хятадын үндэсний атомын корпорацын мэдээллээс иш татан уламжлав. Хурилдуурыг баруун-хойд Ганьсу мужийн Ланьжоу хотын ураныг баяжуулах заводад байрлуулжээ. Энэ нь хятадын атомын энергийн аюулгүй хөгжилд стратегийн ач холбогдолтой гэж корпорацын мэдэгдэлд өгүүлжээ. Олон улс орон ийм төхөөргийг бүтээж байна.
Microsoft корпораци 2-р сард хакерын дайралтад нэрвэгдсэн томоохон IT-компаниудын нэг болов. Microsoft корпорацын мэдээлснээр өчигдөр компанийн ажилтнуудын хэдэн компьютер хорт кодын нөлөөнд автав. Энэ удаагийн дайралт урьд Apple, Facebook компаниудын эсрэг хэрэглэсэнтэй адилхан байна гэж корпорацын төлөөлөгч тэмдэглэв. Компанийн хэрэглэгчдийн мэдээ баримт хохирсонгүй гэж Microsoft батлан илэрхийлжээ. Саяхан Twitter хакерын дайралтад нэрвэгдснийг Би-Би-Си дурдав.
Камчаткийн Плоский Толбачик хэмээх дэлбэрч байгаа галт уулнаас холгүй жуулчдын баазыг байгуулна. Сэтгэл хөдөлгөм үзвэрийг сонирхсон хүмүүст майхант лагерь байгуулах юм. Аялагчдын аюулгүй байдлыг хангахын тулд галт уул судлаачид болон Онцгой байдлын яамны ажилтнууд холгүй байрлана. Камчаткийн 3 мянга гаруй метр өндөр галт уул бараг гурван сарын турш дэлбэрсээр байна. Энэ галт уулны идэвхжил байн байн нэмэгдэж, намжиж байдаг.
Өнөөдөр  Орос улсад Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Москвад баярын 100 гаруй арга хэмжээг зохион явуулна. Маш олон уулзалт хийж, дайн, зэвсэгт хүчний ахмадууд болон интернационалч үүргээ гүйцэтгэгчид, байлдааны ажиллагаанд оролцогчдыг ёслон хүндэтгэнэ. Энэ баярт зориулсан жагсаал, үзвэр, концерт, жүжигчлэсэн тоглолт бүх хотод болно. Өнөөдөр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд баярын жагсаалаар Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэх юм.
Хятад улсын сангийн яам байгаль хамгаалах салбарт татварын системийг шинэчлэж, тухайлбал хүлэмжийн хийн хаягдалд татвар ногдуулах төлөвлөгөөтэй байна гэж орон нутгийн ХМХ уламжлан мэдээлэв. Засгийн газар бохирдуулах бодисын хаягдлын төлбөрийг экологийн татвараар сольж, тухайлбал нүүрс хүчлийн хаягдалд татвар ногдуулахаар төлөвлөсөн байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр орон нутгийн эрх баригчид эдгээр татвар хураах юм.
БНАСАУ-д гар утасны интернет хэрэглэх зөвшөөрөл ойрын үед гадаадын хүмүүст өгөх тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ. Энэ нь сүүлийн үед тус улсад холбооны салбарт 2 дахь удаагаа тогтоосон сулрал боллоо. Умард Солонгост байгаа гадаадын хүмүүс хилийн чанад руу гар утсаар ярих боломж олгосон тухай урьд мэдээлсэн билээ. Үүний хамт энэ хөнгөлөлт уугуул хүн амыг хамрахгүй.
АНУ-ын төвийн мужуудад сүүлийн зуун жилд ороогүй их цас оржээ. Канзас болон Миссурид онцгой байдал тогтоогоод байна. Зарим дүүргүүдэд мөстэй бороо орж, цасан гадаргууны өндөр 45 см хүрээд байна. Одоо хотын замуудад цас арилгах техникууд ажиллаж байна, одоогийн байдлаар байгалийн гамшигийн үр дагаварыг арилгаж хараахан чадаагүй байна.

Оросын нэртэй монголч эрдэмтэн Юрий Кручкины Монгол-Орос их толь бичгийн шинэ дэвтэр хэвлэгдэн гарлаа. Монгол нөхөд нь түүнийг Кручкин Аюур гэдэг. Тэрээр тавь гаруй ном болон толь бичгийн зохиогч юм. Тухайлбал, “Энциклопедия Монголии”, болон “Монголия – инструкция по применению”, Д. Нацагдорж болон Ч.Лодойдамбын зохиолуудаас орчуулсан болоод монгол-орос, орос-монгол толь бичгүүд юм.

Орос улсад хүний эрх зөрчигддөг гэж тус улсын автократын тухай ярих нь булчимгүй зүйл гэж ерөнхий сайд Дмитрий Медведев бразилийн O Globo сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Ингэхдээ тэр Орос улс өөрийгөө “туйлын өө сэвгүй нийгэм “ болон “өө сэвгүй улс “гэж үзэхгүй гэж цохон тэмдэглэжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийснээс хойш анх удаа улс орныхоо цэргийн нэгэн ангид очсон тухай өнөөдөр KCNA агентлаг мэдээллээ. Мөн анги салбар бол Солонгосын ардын армийн нисэх хүчний анги, Агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг хэсэг юм гэж лавлан тодруулжээ.
2-р сарын 12-нд БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь Пхеньян баллистик пуужингийн байлдааны хэрэгсэл бүтээж үйлдвэрлэх чадвартай гэсэн үг биш гэж ОХУ-ын БХЯ-ны дээгүүр албан тушаалтай төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагад мэдээллээ. Цөмийн байлдааны хэрэгсэл бүтээж үйлдвэрлэхэд шаардлагатай ШУ, аж үйлдвэр, үйлдвэрлэл, зэвсгийн үндэс суурь БНАСАУ-д байхгүй гэж тэрээр үзэж байна.
Америкийн компьютерын Apple компани мягмар гаригт тэдний ажилтануудын зарим Mac компьютерүүд руу хакерууд дайралт хийсэн тухай мэдэгдэл хийв. Энэ тухай The Wall Street Journal бичжээ. Apple-ийн ажилтанууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтанд орсны дараа бага тооны компьютерүүдэд хортой вирустай код нэвтэрсэн ажээ. Компаний зүгээс хортой вирусны код байгуулагчдыг хамтын хүчээр олохоор АНУ-ын эрх баригчдад хандав.
Өнөөдөр ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүд нийтийн байранд тамхи татахыг хориглох тухай засгийн газраас санаачилсан хуулийг сайшаав.Энэ хууль ёсоор 2013 оны 6-р сарын 1-нээс албан байгууллага, метро, төмөр зам, нисэх онгоцны буудал, цайны газар, автобусны зогсоол зэрэг нийтийн бараг бүх байранд тамхи татахыг хориглоно. Үйлдвэрийн газарт тусад нь тоноглосон газарт тамхи татаж болно.
Америкийн байгууллагуудын болон компаниудын сайт руу дайрах кибер атакуудад өсөн нэмэгдэж байгаад АНУ түгшиж байна. Дайралтуудын тухай баримт мэдээнүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр мэдэгдэл хийв.
Өмнө нь
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013