×
Нийгэм 29 Нэгдүгээр сарын 2013
Хятадын Ардын чөлөөлөх арми согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзсаны дараа хятадын цэргийн албан хаагчид илүү эрүүлжиж, цэргийн эрдэмд илүү сайн шамдах болжээ. Энэ тухай гонконгийн South China Morning Post сонин бичжээ. Хятадын КН-ын ТХ ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь өнгөрсөн жилээс Ардын үндэсний чөлөөлөх армийн журамд зарим өөрчлөлтүүдийг оруулсан юм.
Казахстаны SCAT нисэх компаний онгоц өнөөдөр Алма-Ата хотын онгоцны буудалд буух үедээ осолджээ. Урьдчилсан мэдээгээр, Challenger-200 онгоцонд багийн таван гишүүн болон 15 зорчигч байжээ. Тэд бүгд амь үрэгджээ. Алма-Ата мужийн тэргүүн Амандык Баталов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Кокшетау-Алма-Атагийн чиглэлийн онгоцонд бизнес эрхлэгчдийн бүлэг явж байсан гэжээ. Онгоц цаг агаарын нэн хүнд нөхцөлд буулт хийж байв. Газардахдаа хэдэн хэсэг болж хуваагджээ.
Дэлхийн томоохон эрэл хайгуулын Google интернет-систем өнөөдөр өөрийн “Google-гийн газрын зураг” сервер дээрээ БНАСАУ-ын дэлгэрэнгүй газрын зургийг нийтлэлээ гэж америкийн “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна. Энэ газрын зураг дээр манай дэлхийн хамгийн хаалттай улсын дэд бүтцийн хамгийн жижигхэн обеъктуудыг ч тэмдэглэсэн байна.
Сармагчинг сансарт хөөргөсөн явдал нь 2020 онд хийхээр төлөвлөөд байгаа жолоодлогот нислэгт хийсэн том алхам гэж Ираны БХЯ-ны сайд Ахмад Вахиди мэдэгдсэн байна. Сармагчин “амьд мэнд газардсан нь ираны эрдэмтэдийн агуу амжилт” гэж Вахиди улсын телевизид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Иран улс урьд нь харх, яст мэлхий, чийгийн хорхой сансарт хөөргөж байсан гэж мэдээлж байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20