×
Нийгэм 22 Нэгдүгээр сарын 2013
Хятадын том Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэрэг шүүн таслах ажиллагаа БХАТХ-ын чуулганы наана болж мэднэ. Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага- БХАТХ-ын чуулган жил дутам 3-р сард Бээжинд хуралддаг. Хонконгийн «Феникс-ТВ» телевизийн сувгийн мэдээлснээр шүүн таслах ажиллагаа хятадын өмнөд Гуйжоу мужид болно.
Японы Засгийн газар Алжир руу барьцаанд байсан долоон иргэн болон террористуудын халдлагын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг эх орондоо авчрахаар тусгай онгоц илгээнэ. Энэ тухай өнөөдөр тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ. Токиогийн Ханэда онгоцны буудлаас Алжир руу өнөөдөр тусгай нислэг хийнэ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шанхайд хилэгнэн зэвүүцсэн 1000 гаруй ажилчин ажил хаяаад цахим багаж үйлдвэрлэх Shinmei Electric компанийн заводыг эзлэж, удирдагчды нь бараг хоёр өдөр барьцаанд байлгажээ. South China Morning Post сонины мэдээлснээр барьцаалсан 18 хүний дотор хятад, япончууд байна. Компанийн ерөнхийлөгч Хидэаки Тамурыг бас барьцаалжээ. Ажилчид цалин нэмэгдүүлж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахыг шаардав.
Индонезийн шүүх мягмар гаригт хар тамхины хэрэгтэй британий хижээл насны эмэгтэйд цаазын ял оноожээ. Энэ тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Линдсей Сэндифорд нь мансууруулах бодис оруулсанд буруутгагдан цаазын ял авлаа гэж шүүгч Амсер Симанджунтак зарлав. Гадаадын иргэн тэр 5-р сард Балигийн онгоцны буудал дээр чемодандаа 4,8 кг кокаинтай сатуулагдсан юм.
Оросын цагаачлалын хяналтын байгууллагууд манайд ирэх гадаадын ажилчдын биометрийн мэдээ баримт, хурууны хээг цуглуулж нэгтгэнэ. Ерөнхий сайд Дмитрий Медведев зохих захирамжад гарын үсэг зурав. Энэ арга хэмжээ цагаачлалын алба болон манайд ирэх хүмүүст тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Оросын цагаачлалын хяналтын мэдээллийн систем удахгүй агуулга төгөлдөр болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20