×
Нийгэм 21 Нэгдүгээр сарын 2013
Эрдэмтэд орос-монголын хил орчмын байгалийн онц хамгаалалттай гурван нутгийг ЮНЕСКО-гийн өвийн цэст багтаах баримт бичгүүдийг бэлтгэж дууслаа. «Даурский» дархан цаазтай газрын цэст багтаах гэж байна. Баримт бичгүүдийг 2-р сарын нэгнээс наана хэлэлцүүлэхээр оруулна гэж дархан цаазтай газар орших Ононский районы засаг захиргааны төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээллээ. ЮНЕСКО-гийн цэст багтаахаар төлөвлөсөн нутаг 800 мянган га талбайтай.
60 мянга орчим хүнийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хейн тангариг өргөх ёслолд оролцохыг урисан гэж өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлав. Тангариг ергех ёслол 2-р сарын 25-нд Сеулийн тев Ёыйдо орон сууцны хороололд Ундэсний хурлын байшингийн өмнөх талбайд болох юм. Уригдагсдын тэн хангас нь олон нийтийн төлөөлөгчид гэж тангариг ергех ёслолыг бэлтгэх хорооны тэргүүн сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Умард Солонгосын эрх баригчид улс орны нь нутаг дэвсгэрт гар утасаа хэрэглэхийг гадаадын иргэдэд зөвшөөрөв. Урьд гадаадын зочдын гар утасыг хил давах үеэр хурааж, Умард Солонгосоос явахы нь өмнөхөн буцааж байсан. Гадаадын хун БНАСАУ-д гар утас хэрэглэхийн тулд хил дээр IMEI дугаарыг гаалийн ажилтнуудад мэдээлэх ёстой. БНАСАУ-д 1,5 сая гаруй хүн гар утас хэрэглэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20