×
Нийгэм 19 Нэгдүгээр сарын 2013
Өнөөдөр Японы сумогийн нэртэй бөх Тайхо Коки 73 насандаа нас нөгчив. Японы сумогийн холбооны мэдэгдэлд уламжилснаар, тэр тус улсын нийслэлийн эмнэлэгт нас баржээ. Тайхо Коки нь сумогийн дээд зиндааны /ёкодзуна/ бөх байсан. Түүний жинхэн нэр Коки Ная бөгөөд тэр сумогийн эзэн хааны нэрэмжит цомын тэмцээнд 32 удаа ялалт байгуулж байсан бөгөөд түүний энэ амжилтыг одоо болтол хэн ч эвдээгүй юм.
Эрдэмтэд өмнө нь анчдын хороож алга болгосон 1 мянга орчим толгой сарлагуудыг Түвдийн Цинхай уулын орчмоос илрүүлсэн тухай Дэлхийн онгон байгалийг хадгалах сангаас уламжилжээ. Америк болон хятадын эрдэмтдийн баг хятадын “Кэкэсили” дархан цаазтай газрын нутаг дээр 900 сарлагийн сүргийг илрүүлжээ. Уг дархан газар нь хятадын Баруун-хойд хэсэгт хүн хүрэхэд маш бэрх уулархаг газар байрладаг оршдог.
Орос улсад чонын ав хийж байна. Тус улсын нилээд хэдэн бүс нутагт, тухайлбал, Өвөрбайгалын хязгаар – Дорнод-Сибирьт, болон чонын тоо толгой ихсэсний улмаас онцгой байдалд зарлаад байгаа эргэлдээ Якутад уг ажлыг явуулж байна. Хүйтэн өвөл болон өлсгөлөн нь аюултай араатныг тосгонуудад очиход хүргээд байна. Чонын ав хийхээр тусгай бригадууд гарчээ.
Европын ихэнхи орнуудын цас зуд тээврийн бөглөрөөнд хүргэж байна. Их Британий өмнө хэсэгт европын хувьд хамгийн их болох цасыг арилгахад армийг татан оролцуулжээ. Польшид полицаас сэрэмжлүүлсээр байхад оршин суугчид хувийн машинаасаа татгалзсангүй. Үүний дүнд автоослын тоо нилээд хэд дахин нэмэгджээ. Косовод хоёрхон цагийн дотор цас хунгарлажээ. Австрид цасыг хүчтэй салхи дагалджээ. Хамгийн хүнд байдалд онгоцны буудлууд ороод байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20