×
Нийгэм 18 Нэгдүгээр сарын 2013
Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны алба Афганистанд мансууруулах бодисын шинэ 10 лабораторийг илрүүлсэн гэж тус албаны тэргүүн Виктор Иванов сэтгүүлчдэд мэдээллээ. Эдгээр лаборатори Тажикистан улсаас холгүй Афганистаны хойд нутагт байгаа нь хилийн хамтын ажиллагааг ашиглан мансууруулах бодис нууцаар хил давуулан дамын худалдаа хийх боломж эдгээр улсын оршин суугчдад олгож байна гэж тэрээр тэмдэглэв.
Уран сэтгэмж, тэвчээр хатуужил болон ур чадвараараа Елена Быкова жирийн эсгий гутлыг гайхамшигтай загварын бүтээл болгон хувиргаж байна. Материал нь харин ч их дуулгавартай, үүнийг будаж, шаглаж, элдэв янзын хээ хуар болон зураг болоод шүр сувд, чулуу шигтгээгээр чимж болох аж. Орос улсын хонины ноосоор бэлтгэн хийдэг уламжлалт эсгий гутал нь тосгоны амьдралтай нягт холбоотой.
Пакистаны эрх баригчид тус улсын парламентын сонгуулийг үндсэн хуульд заасны дагуу хугацаанд явуулна гэж амлаж байна. Тэдгээрийн дуусахын өмнө тус улсад улс төрийн бүх хүчнүүд бүгд шилжилтийн засгийн газрыг байгуулах юм. Энэ тухай холбогдох тохиролцоонд Исламабадад ЗГ- ын төлөөлөгчид болон “Техрик-минхадж уль-Коран” хөдөлгөөний удирдагч Тахир Кадри нарын хийсэн яриа хэлэлцээрийн явцад хүрчээ.
Энэ өдрүүдэд Орос улсад Ленинградын бүслэлтийг сэтэлсний түүхэн 70 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Санкт-Петебург хот ийм нэртэй байсан. Хотыг тойрон бүслэсэн Германы фашистуудын бүслэлт 900 хоног үргэлжилсэн юм. Бүслэлтийн үеийн хамгийн хүнд хэцүү үе 1941-1942 оны өвөл байсан. Хүмүүсийн өдөр тутмын хоолны норм 125 грамм хар талх байв. 12-р сарын эхээр хотод халаалтыг зогсоожээ.
Өнөөдөр Орос улсад Дэлхийн хоёрдугаар дайны /1939-1945/ үеийн Ленинградын /одоогийн Санкт-Петербург /  бүслэлтийг сэтлэсний түүхэн 70 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Уг арга хэмжээнүүдийг тэмдэглэх төв 1943 оны 1-р сарын 18-нд Ленинградын болон Волховын фронтуудын цэрэг дайчдын хотыг тойрч бүслэсэн гитлерийн цэргүүдийн бүслэлтийн цагригийг сэтлэн уулзалдсан Марьино суурин газар байх болно. Тэнд ёслолын арга хэмжээ зохиогдоно.
Японы барилгын JGS компаниас өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Алжирын баруун-өмнөд хэсэгт барьцаалагдаад байгаа японы гурван иргэн болон нэг филиппин хүн аюулгүй байдалд байгаа гэдгийг батлан хэллээ. JGS компаний бусад янз бүрийн үндэстнээс бүрдсэн 74 хүний хувь заяа тодорхойгүй байгаа тухай өнөөдөр Франс пресс агентлаг уламжилжээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц Филиппины ойролцоо усанд ЮНЕСКОгийн өвийн жагсаалтанд байдаг шүрэн хаданд хүчтэй гэмтэл учруулжээ. Энэ тухай баасан гаригт Ассошейтэд пресс агентлаг дэлхийн онгон байгалийн санг /WWF/ иш татан уламжлав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20