×
Нийгэм 17 Нэгдүгээр сарын 2013
2012 онд Япон улсад сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаагаа амиа эгүүтгэгдсийн тоо 30 мянгаас илүү гарсангүй гэж NHK телевизийн суваг уламжилжээ. Үндэсний полицын гаргасан тоо баримтаар, тус улсад өнгөрсөн онд 27766 хүн амиа егүүтгэжээ. Энэхүү үзүүлэлт нь 2011 онтой харьцуулабал, 9,4 % доогуур юм. Өнгөрсөн жил Японд амиа эгүүтгэгчдийн гуравны хоёр нь эрэгтэйчүүл байжээ.
Цахилгаан цэнэгт хайрцгийн асуудлаас болж Boeing 787 Dreamliner онгоцны нислэгийг түр зогсоох тухай АНУ-ын Холбооны иргэний нисэх хүчний газраас зарлан мэдээлсэн тухай «Интерфакс» агентлаг уламжлав. Эдүгээ дэлхий даяар ийм ангилалын 50 орчим онгоцыг ашиглаж байна. Тэр Boeing ангилалын тэргүүлэх онгоц билээ.
Хятад улс гэрлийн хурдаар сансрыг эзэгнэж байна. 2013 онд тэд сансарын тойрог замд 20  төхөөрөмжийг гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ амжилттай болох юмбол тэд ОХУ болон АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Тухайлбал, Хятад улс энэ жилийн хоёрдугаар хагаст Саран дээр тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.
Техникийн гэмтэл британийн туршлагатай нисэгч Питер Барнсын жолоодож явсан Agusta нисдэг тэрэг лхагва гаригт Лондоны төвд унаж сүйдсний шалтгаан болсон байх. Британийн агаарын хэрэг явдлыг мөрдөн байцаах албаны мэдээлснээр нисдэг тэрэг барилгын өргүүрийг мөргөсний өмнө диспетчер нисэгчийн хоорондын холбоо тасарсан байна. Барнс бол британийн хамгийн туршлагатай нисэгчийн нэг юм.
Дэлхийн цасны сэдэвт анхны форум өнөөдөр Новосибирскод нээгдсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. Форумын хүрээнд авч үзэж хэлэлцэх сэдэв «цаст» олон улс орны эдийн засаг, ШУ, нийгмийн амьдралд чухал гэж түшмэл, эрдэмтэд ба шинжээчид тэмдэглэж байна. Эдүгээ дэлхийн агаар дулаарсан нөхцөлд ч цасны хэмжээ багасах байтугай нэмэгдэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн худалдаанд илүү хатуу хяналт тавих багц арга хэмжээг нийт олонд зарлан мэдээлэв.Тэрээр Цагаан ордонд үг хэлж, эдгээр алхам хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ба хүмүүсийг олноор хөнөөх, хүч хэрэглэх ажиллагаанаас сэрэмжлэх ёстой. Тухайлбал одоо сургууль хамгаалах хүч нэмэгдүүлж, холбооны тусгай газрууд зэвсэг авахыг оролдож байгаа хожмын аюултай хүмүүсийн тухай мэдээлэл солилцоог өргөжүүлнэ.
Пакистаны сөрөг намууд парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулах сар өдөрийг нэн даруй товлож, түр засгийн газрыг эмхлэн байгуулахыг шаардаж байна гэж Пакистаны сөрөг Лалын холбооны тэргүүн Наваз Шариф мэдэгдлээ. Исламабадад хэдэн өдөр үргэлжилж байгаа эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулсан шашны зүтгэлтэн Тахир Кадрын талынхныг дэмжихгүй байна гэж Шариф тэмдэглэжээ. Зарим мэдээнээс харахад бараг 150 мянган хүн жагсаалд оролцож байна.
Өнөөдөр японы засгийн газраас Алжирт япон хүмүүсийг барьцаалсантай холбогдуулан яаралтай зөвлөлгөөн хийлгэж байна гэж Ройтер агентлаг орон нутгийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Өчигдөр «Аль-Каидатай» хамссан террористууд Алжирт ВР нефть хийн компанийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийг барьцаалав. ХМХ мэдээлснээр Япон улсыг оролцуулан янз бүрийн орны иргэд барьцааны хүмүүсийн дотор байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20