×
Нийгэм 16 Нэгдүгээр сарын 2013
Нью-Йорк муж улсад АНУ-д зэвсэг худалдах талаар хамгийн хатуу хуулийг батлав.Энэ нь өнгөрсөн оны 12-р сард Коннектикут муж улсын бага сургуульд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш АНУ-д батласан ийм анхны хууль боллоо. Энэ хууль ёсоор байлдааны винтоов бууг худалдахыг бүрэн хориглов.

“Даурия” орос-монгол-хятадын олон улсын дархан цаазтай газрыг ЮНЕСКО дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд оруулжээ. “Даурия” нь оросын “Даурский” монголын “Монгол Дагуур” болон хятадын “Далайнор” дархан цаазтай газруудыг нэгтгэж байдаг юм. Даурия гэдэг нь Монгол болон Хятад улсуудтай хил залгаа Өвөр байгалийн бүс нутгийн нэр юм.

ОХУ-ын БХЯ-ны хүрээнд явуулсан луйвар ажиллагаантай холбоотой шуугиант эрүүгийн хэрэг өргөжих тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдэв. Эрүүгийн хэргийг «Оборонсервис» компанийн хэрэг гэж олонтаа нэрлэж байна. Гэвч эрүүгийн хэрэгт хамаатай дээгүүр албан тушаалтнуудыг шийтгэхгүй гэж олон нийт  эргэлзэн үзэж байна. Бастрыкины мэдэгдэл ийм эргэлзээг арилгах үүрэгтэй байх.
Та бүхэн өнгө өнгийн цасаар хучигдсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн өргөн талбайг төсөөлөөд үздээ. Энэ бол байгалийн ховор үзэгдэл биш ч баярын гэрэл чимэглэлийн туяа ч биш. Харин энэ бол москвагийн “Сокольники” дахь паркийн цастай асар том талбайг хэдэн арван өсвөрийн зураачид болон тэдний эх, эцэгүүд зураг зурж хувиргасан ер бусын бүтээл.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20