×
Нийгэм 15 Нэгдүгээр сарын 2013
БНАСАУ-ын эрх баригчид дугуй унахыг эмэгтэйчүүдэд хориглох хуулийг сэргээж ахин хүчин төгөлдөр болгосон тухай өмнөд солонгосын «Дейли Эн-Кей» интернет-портал умард солонгосын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Өнгөрсөн онд дугуй унах албан ёсны зөвшөөрөл эмэгтэйчүүдэд өгсөн билээ. Гэвч 1-р сарын 10-нд хориог ахин сэргээв.
2012 онд АНУ-д өмнөх жилүүдэд гарч байснаас илүү олон цэрэг амиа хорложээ. Тэдний тоо мөн онд байлдааны ажиллагаанд амь үрэгдэгсдийнхээс хэтрэв. Пентагоны мэдээлснээр өнгөрсөн онд 349 цэрэг амиа хорлосон нь 2011 оныхоос 11 хувиар илүү их байна.
Тувагийн төлөөлөгчдийн газар 3-р сард Монгол улсад нээгдэнэ. Энэ нь БНУлсаас хөрш оронтой худалдаа-эдийн засаг, соёл, ШУ-ны хэлхээ холбоог цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж БНУлсын засгийн газраас Тувагийн гадаад эдийн засгийн харилцааны агентлагийн захирал Чылгычы Ондар Улаанбаатарын тэргүүн дэд засаг дарга Гантөмөртэй Улаанбаатарт хийсэн уулзалтын дүнгээр мэдээлжээ.
Дэлхийн 150 улсын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсад хүрэлцэн ирлээ. Олон улсын хоёр томоохон уулзалт 1-р сарын 15-17 өдрүүдэд Абу-Дабид зэрэг хийгдэнэ. Зохион байгуулагчид нь усны асуудлыг ирээдүйн энергийн асуудалтай холбон үзсэн байна. Ус энергийн үйлдвэрлэлд зайлшгүй чухал. Нөгөө талаас ус цэвэрлэх, тээвэрлэх, дамжуулахад их хэмжээний энерги шаардагдаж байна.
Шведэд зорчигчдийн галт тэргийг хулгайлан явсан цэвэрлэгч эмэгтэй жолоодож чадахгуйн улмаас Стокгольмын очрмын орон сууцны байшин дайрчээ. Энэ тухай өнөөдөр орон нутгийн мэдээний Local портал уламжилжээ. Мягмар гаригийн өглөө эрт уг явдал болох үед гурван орон сууцтай багахан байшинд таван хүн байжээ. Тэднээс хэн ч хохирол амссангүй.

Буриад улсын “Рысь” багийнхан 1939 болон 1945 онуудад Монгол улсын нутаг дэвсгэр дээр Улаан Армийнхны тулалдаж байсан дайчин замналын газруудаар явах ээлжит экспедицээ бэлтгэж байна. Экспедиц нь хоёр үе шаттай явагдана. 2013 оны зун Монголын нийслэл болон  дараа нь Халхын гол хүртэл, харин 2014 онд экспедиц Хятад улс хүртэл явна.

БНАСАУ-ын эрх баригчид улс орныхоо удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийн ээлжит баярыг тохиолдуулан 2-р сарын 13-д өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Умард Солонгосоос ирээд байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэдэг өмнөд солонгосын «Дейли Эн-Кей» интернет-портал мэдээлжээ.
Орос улсаас Бангладешт анхны АЦС барихад 500 сая долларын зээл олгох юм. Өнөөдөр Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина нарын хэлэлцээний дүнгээр зохих хэлэлцээрт гарын үсэг зурна. Бангладеш улсын засгийн газрын тэргүүн сүүлийн 40 жилд анх удаа Орос улсад албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр Пакистаны нөлөө бүхий шашны зүтгэлтэн засгийн эрхийг түр засаг захиргаанд уламжлахын тулд парламент ба орон нутгийн зөвлөлүүдийг нэг өдрийн дотор тараах шаардлага улс орныхоо засгийн газарт тулгав. Франс Пресс агентлагийн мэдээлснээр «Коран хөлөгөн сударын төлөө шашинтны хөдөлгөөнийн» удирдагч Исламабадад олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын өмнө үг хэлжээ. Тэрээр жагсагчдад хандан буулт хийхгүй байхыг уриалав.
Өнөөдөр ОХУ-ын Улсын дум-парламентын доод танхимын хаврын чуулган нээгдлээ. Доод танхимын дарга Сергей Нарышкины мэдээлснээр депутатууд олон арван хуулийн төслийг зуны амралт хүртэл батлах ёстой. Нэгэн хууль ёсоор хилийн чанадад эд хогшил, данстай байхыг түшмэдэд хориглоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20