×
Нийгэм 13 Нэгдүгээр сарын 2013
Өнөөдөр Оросын сэтгүүлчид мэргэжлийн баяр - Хэвлэлийн өдрийг тэмдэглэж байна.1703 онд оросын анхны «Ведомости» сонин гарсантай холбогдуулан мэргэжлийн баяр тогтоосон юм. Орос улс ба ойр хавийн гадаадын орнуудад болж байсан гол үйл явдлын тухай энэ сонинд бичиж байсан. Сонин 1 мянган ширхгээр Москва, Санкт-Петербургад хэвлэгдэн гарч байв.
Хятадын өмнөд бүс нутагт 46 хун нуралтад дарагдаж амь насаа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Баасан гаригт Хятадын өмнөд Юньнань мужийн Жэньсюн хошууны уулархаг нутагт 16 тариачны айл бүхий сууринг нуралтад дарагджээ. 67 оршин суугчийн 46 нь гэртээ байсан аж. Тэд бүгд дарагдаж амь насаа алдав.
Нью-Йорк муж улсын засаг дарга ханиад томуугийн вирус тархсантай хоолбогдуулан тахал судлалын онц байдал заралсан тухай орон нутгийн ХМХ уламжлав. Муж улсын 20 мянга орчим оршин суугч ханиад хүртчээ. Энэ нь өнгөрсөн өвлийн улирлаас дөрөв дахин илүү их байна. Эрх баригчид насанд хүрэгсдэд төдийгүй хүүхдүүдэд ханиад томууг сэргийлэх тарилга хийхийг зөвшөөрчээ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хэмжээнд хүрчээ. Орон нутгийн агаарын шинэжилгээний үр дүнгээс харахад бохирдол гэрээссээ гарахгүй байх зөвлөмж хүүхэд, хижээл насны хүмүүст өгөх хүртэл даамжарсан байна. Утаа хотыг хэдэн өдрийн турш бүрхэж байна. Түүнээс гадна нуурсний тоос, автомашины хаягдал хий агаарыг бохирдуулж байна. Байшин дотор ч агаар цэвэр биш байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20