×
Нийгэм 12 Нэгдүгээр сарын 2013
Түүхчид түүнийг зөвлөлтийн атомын бөмбөгийн «эцэг» гэжээ. Хамт ажиллаж байсан хүмүүс ба шавь нар нь «Cахалт» гэж нууцаар нэрлэж байв. Игорь Васильевич Курчатов бол оросын аугаа их эрдэмтэн, зөвлөлтийн атомын төслийг үндэслэн зохиогч юм. Эрдэмтэн, шинжээчид Курчатовын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан эрдэмтнийг санан дурсаж, «Оросын дуу» радиод өгүүлж байна.
Ханиад томуу АНУ даяар газар авч байна гэж өчигдөр Өвчин сэргийлэх, хянан шалгах төвөөс мэдээллээ. 47 муж улсад өвчин газар авсан хийгээд 29 муж улсын байдал нэлээд хүнд байна. Бостон хотын засаг дарга Томас Менино «эруул мэндийн салбарт онц байдал» тогтоон зарлав. Зөвхөн Калифорни, Миссисипи, Гавай муж улсуудад өвчлөх тохиолдол гараагүй.
“Оросын дуу хоолой” радио болон оросын Монголын анд нөхдийн холбоо монголын сонсогчдын дунд асуулт хариултын уралдаан явуулж байна. Уг арга хэмжээ нь 2013 оны 5-р сарын 14-нд байгуулагдсаныхаа 55 жилийн ойг тэмдэглэх зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийн түүхэн ойд зориулагдсан бөгөөд 1992 оноос уг нийгэмлэгийн үйл хэргийг Монголын анд нөхдийн холбоо залгамжилж ирсэн.
Өнөөдөр Эрхүү мужид нүүрс ачсан галт тэрэг царигаас хазайсны улмаас хоёр хүн амь насаа алдав. Сибирийг нэвт дамжсан замд 66 вагоны 24 нь царигаас хазайж, зөрөлцөх бух тэрэгтэй мөргөлджээ. Бух тэрэгний жолооч, түүний туслагч амь насаа алдав. Сэргэн босгох гурван галт тэргийг тийшээ явуулжээ. Сибирийг нэвт дамжсан төмөр замд суудлын галт тэрэгний хөдөлгөөн тасалдан саатаж болзошгүй.
Шинжээчдийн үзэж байгаагаар, 2020 он гэхэд Хятад болон Энэтхэг улсууд нь дэлхийн бриллиантын хамгийн их хэрэглэгч орнууд байх аж. Үүний шалтгаан нь америкчуудын бриллиантан гоёл чимэглэл зүүдэг уламжлал юм. Орос улс дэлхий дээр хамгийн их /Очир алмааз/ олборлодог хирнэ эл хандлагад орохгүй аж. АНУ нь уламжлал ёсоор Очир алмaазын хамгийн том зах зээл юм.
Умард Солонгос учир  битүүлэг улс хэвээр байна. Түүний хөгжлийг урьдчилан харахын аргагүй. Тухайлбал эстрадын эмэгтэй дуучдын банзалын урт өөрчлөгдвөл улс төрийн чиг бодлого өөрчлөгдөж болзошгүй хэмээн үзэж болно. 2012 онд үндэслэн байгуулсан «Моранбон» хөгжмийн чуулга одоо Пхеньяны улс төрийн уур амьсгалыг тусгах болсон. Анхны концертоо 7-р сарын эхээр Пхеньянд тогложээ.
Хүнс хоол бүгдэд хүрэлцээтэй байна. Хүн төрөлхтөн өөрийгөө тэжээх төдийгүй өлсгөлөнг нийгмийн үзэгдлийн хувьд арилгаж чадна гэж шинжээчид үзэж байна. Хямагтай гэрийн эзэгтэй шиг байвал ингэж мэднэ. Британийн шинжээчдийн тооцооноос харахад эдүгээ хүн төрөлхтөн өдөр бүр 1-ээс 2 тэрбум хүртэл тонн хүнсний бүтээгдэхүүнийг хаяж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20