×
Нийгэм 10 Нэгдүгээр сарын 2013
Делид оюутан бусгуйг хучирхийлж хөнөөсөн таван ялтны гуравыг өмгөөлж байгаа этгээд өнөөдөр шуух сонгол дээр цагдаа нарт зэмлэл тулгав. Цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг эрүүдэж, хүчээр мэдуулэг авсан гэж тэр зэмлэжээ. Өмгөөлегч Шарма сонсгол эхлэхээс өмнө Франс Пресс агентлагад ярилцлага өгч, сэжиглэгдсэн хумуусийг ургэлж зодон жанчиж байгааг мэдэгдэв. Тэд гэм бүрүүгүй байна гэж өмгөөлөгч бас мэдэгдсэн байна.
Умард Солонгост айлчилж байгаа Google компанийн захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт тус улсын эрх баригчдад хандан цөмийн туршилт хийхээс татгалзаж, Интернет чөлөөтэй хэрэглэх эрх иргэддээ олгохыг уриалав. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын 16 иргэний нэгэн нь гар утастай байна. Тус улсад гадаад өртөнцтэй харилцахыг хатуу хязгаарлсан байна.
Нью-Йоркын Доод Манхэттон районд гатлага онгоц суйдсний улмаас 85 хүн шархдаж бэртэв. Зарим хүмүүст газар дээр нь тусламж үзүүлсэн тухай CNN телевизийн суваг эргийн харуулын төлөөлөгчийн хэлснээс иш татан мэдээлэв. 74 хүн шархдаж бэртсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Эмч нарын мэдээлснээр эдүгээ нэгэн хүний бие муу байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20