×
Нийгэм 9 Нэгдүгээр сарын 2013
Оросын урьдынхаас маш олон жуулчин Хонконгод айлчлав. Өнгөрсөн оны сүүлийн 10 сард оросын 147 мянга гаруй иргэн Хонконгод айлчилсан байна. Энэ нь урьд оныхоос 40 хувиар илүү олон юм. ОХУ-аас Хонконгод суугаа ерөнхий консул Владимир Калинин энэ тухай мэдээллээ. 2009 оны 7-р сард гарын үсэг зурсан визийн шаардлагыг хүчингүй болгох тухай хоёр талын хэлэлцээр үүнд нааштай нөлөөлсэн байх.
АНУ хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэх бичиг Орос улсаас авсан тухай Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдээллээ. Түүний хэлснээр зохих баримт бичгүүдийг Шинэ жилийн баярын дараагаар авсан байна. 1-р сарын 1-нд Орос улсад хүчин төгөлдөр болсон хууль америкийн «Магнитскийн хууль» гэгчэд өгсөн нэг ёсны хариу болов.
2012 оны 9-р сарын 9-нд Гюркан Генч өөрийн унадаг дугуйгаар Анкарагаас дэлхийг тойрох аялал хийхээр гарсан. Тэр дэлхийн 84 орноор дайрахаар төлөвлөж байна. Гюркан долоон жилийн хугацаанд 115 мянган км зам туулахаар зорьж байна. Хэрвээ тэр өөрийн зорилгодоо хүрэх юм бол  Гиннесийн номонд орох юм. Гюркан Генч нилээд хэдэн удаа дээд амжилт тогтоож байсан.
2013 онд Индонези оросын таван «Супержет» онгоцыг ашиглаж эхлэнэ. Зүүн-өмнөд Азид оросын шинэ ангилалын онгоцыг бусдаас түрүүн захиалсан Sky Aviation нисэх онгоцны компани ийм төлөвлөгөөтэй байна. Анхны «Сухой Супержет» онгоц энэ сарын дундуур тус улсад очно. Түүнийг 2-р сард ашиглаж эхлэх хийгээд нислэг нь Макассарыг Папуа дахь Соронг, Жаяпура хоёр хоттой холбоно.
Дэлхийд хожмын аюул учруулж мэдэх Апофис жижиг гариг дэлхийгээс 14,5 сая орчим км зайтай нисч өнгөрнө гэж НАСА мэдээллээ. Эдүгээ тэнгэрийн 300 метр урт биет сансраас дэлхийд аюул учруулж мэдэх гол объект болсон. 2029 оны 4-р сард тус жижиг гариг дэлхийгээс дөнгөж 36 мянга орчим км зайтай нисч өнгөрнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20