×
Нийгэм 8 Нэгдүгээр сарын 2013
Индонезийн өмнөд Сулавеси мужид хүчтэй усархаг бороо орсны улмаас үерт найман хүн амиа алдаад байна. Орон нутгийн байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгах удирдах газрын мэдээлснээр, даваа гаригт Өмнөд Сулавесийн нийслэл Макассар хотод усны түвшин буурчээ. Гэхдээ засгийн газрын нилээд хэдэн байгууллагууд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг урьдын адил үерт автагдсан хэвээр байгаа бөгөөд иргэд дүрвэсгдийн хуаранд байсаар хорогдсоор байна.
2013 оны намар Эх дэлхийд эртний солир нягт тулж ирнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, солир хурц гэрлээрээ Сарыг хиртээх бөгөөд эл явдлыг энгийн нүдээр хоногийн аль ч цагт харах боломжтой аж. Тэнгэрийн биет зүйлийг оросын одон орон судлаачид илрүүлжээ. Тэд солирыг хосгүй замыг туулж явааг тодорхойлжээ.
Хятад улсын одоогийн нийгэм-улстөрийн нөхцөлүүдэд ХМХ –үүдэд эрх чөлөө байхгуй. Энэ тухай БНХАУ- ын албан ёсны хүрээний хүмүүсийн санал бодлыг нийтэлдэг бээжингийн “Global Times “ сонины мягмар гаригийн дугаарт нийтэлжээ.
Ливанд хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, гурван нас амиа алдаж, 50 гаруй хүн нэрвэгджээ. Бямба гаригт эхэлсэн аадар бороо болон хүчтэй салхи нь тус улсын нилээд хотуудад гарсан олон тооны ослуудын шалтгаан болов. Усны өндөр түвшингээс болж, автозамууд усанд автагдаж, зар сурталчилгааны самбарууд зам руу унаж байжээ.
Хятад улс 2013 онд хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газруудаар дамжуулан шийтгэж байсан системийг хаахад бэлэн байна гэж ХКН- ын Төвийн улстөрийн болон хууль тогтоох комиссийн нарийн бичгийн дарга Мэн Зяньчжу мэдэгдэв. Хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газруудыг хаах тухай шийдвэрийг батласан бөгөөд ирэх 3 –р сард хуралдах Бүххятадын ардын төлөөлөгчдийн чуулганаар төлөөлөгчид батлах юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20