×
Нийгэм 7 Нэгдүгээр сарын 2013
Сонины редакцийн бодлогод төр засаг хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцэж хятадын “Соутерн Уикэнд” сонины сэтгүүлчид ажил хаясан байна. Хятадад сүүлийн 20 жилд анх удаа томоохон хэвлэлийн газрын сэтгүүлчид цензурыг эсэргүүцлээ. Гуандун мужийн нийслэл Гуанжоу хот дахь хэвлэлийн газрын байшингийн өмнө хэсэг хүн цугларсан байна.
АНУ-ын Төрийн департамент зүгээс энэ аялалыг шүүмжилсээр байтал Гугл компанийн захиралуудын зөвлөлийн дарга, топ-менежер Эрик Шмидт, Нью-Мексико мужийн амбан захирагч Билл Ричардсон нар өнөөдөр Хятад улсаас БНАСАУ руу ниссэн байна. Дипломат хүрээний эх сурвалжаас иш татан Ренхап агентлаг ингэж мэдээлсэн байна.
Хуурай замын цэргийн байлдааны шинэхэн хэрэглэлийг ОУ-д боловсруулж дууслаа. Энэ 4-р сард улсын туршилтыг эхлэнэ гэж БХЯ мэдээлсэн байна. Цэрэг хүний байлдааны хэрэглэлд төгөлдөржүүлсэн буу, сум нэвтэрдэггүй хантааз, холбоо, зүг чиг байршил олох, мэдээлэл боловсруулах хэрэгсэлүүд, ус цэвэрлэх хувийн шүүлтүүр, дулаан ялгаруулах бие даасан эх үүсгэвэр, хараа, сонсгол, өвдөг тохойн үеийг хамгаалах багц зэрэг багтсан байна.
Хятадын нийслэлд 2010 оноос хойш анх удаа H1N1 томууноос болж амь алдсан хүнийг бүртгэсэн байна. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлснээр энэ томуунаас болж 22 настай эмэгтэй амиа алдсан байна. Мөн 65 настай эмэгтэй нас баржээ. Сүүлийн долоо хоногт бүх улс даяар болон Бээжин хотод хэт хүйтэрсэнтэй зэрэгцэн H1N1 томуу илэрсэн байна. Дэлхий дахин 2009 онд H1N1 томууны вирусын тахалтай учирсан билээ.
Зул сарын баярыг ОУ-ын Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр тэмдэглэж байна. 1-р сарын 7-нд шилжих шөнө Оросын бүх Үнэн алдартны сүм хийдүүдэд баяр хурал хурж, мөргөл үйлдлээ. Аврагч Христосын москвагийн сүмд Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл зул сарын гол хурлыг айлдлаа.
Египет улсын засгийн газарт орсон 9 шинэ сайд нар ерөнхийлөгч Мухаммед Мурсийн өмнө тангараг өргөлөө. Энэ ёслолын ажиллагаа Каир хот дахь ерөнхийлөгчийн ордонд болсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр үнэн алдартны шашинтнуудад болон ОУ-ын бүх иргэдэд Зул сарын баярын мэнд хүргэлээ. “Энэ баяр нь зуун жилийн турш итгэл найдвар, хайр сэтгэлийн гэрэл гэгээг бидэнд бэлэглэж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20