×
Нийгэм 6 Нэгдүгээр сарын 2013
АНУ-ын иргэн, хамгийн өндөр настай эмэгтэй Мэми Риарден 114 насандаа бурхан боллоо. Тэрээр манай гаригийн хар арьстангуудын хамгийн өндөр настай төлөөлөгч гэж тооцогдож байсан юм. Риарден 1898 онд төрсөн байна. Тэрээр 20 настай байхдаа багш болж жилийн дараа нөхөрт гарч 11 хүүхэд төрүүлсэн байна. Түүний хамгийн том охин нь 92 настайдаа 2009 онд таалал төгссөн байна.
Нийгмийн сүлжээнүүдэд хяналт тавих программ хангамжийг Иран улсад боловсруулж байна. Иран улсын цагдаагийн газрын тэргүүн, генерал Исмаил Ахмади Могадам ингэж мэдээлсэн байна. Боловсруулж байгаа программ хангамж нь иранчуудыг интернетийн давуу талыг ашиглах боломжийг алдагдуулалгүйгээр хор уршигтай контентуудаас тэднийг хамгаалах юм. Шинэ программ хангамжийн үйлчилгээнд чухам ямар нийгмийн сүлжээнүүд хамрагдахыг генерал тодруулсангүй.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны шинэ жилийг тохиолдуулан телевизээр хэлсэн үгийг дэмжих жагсаалд Пхеньян хотын 100 мянган оршин суугч бямба гаригт оролцсон байна.
ОУ-д 1-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө тэмдэглэдэг үнэн алдартны Христийн мэндэлсэн баярын өмнөхөн «Оросын дуу хоолой» радиогийн эртний анд нөхөр Крутицкий болон Коломенийн хамба лам Ювеналий ирж буй баярын мэндийг манай радио сонсогчидод хүргэлээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод францын нэрт жүжигчин Жерар Депардьед оросын паспорт гардууллаа. Тэд өнөөдөр Хар далайн эргийн оросын Сочи хотод уулзсан байна. Өнгөрсөн пүрэв гаригт Депардьед ОУ-ын иргэншил олгох тухай зарлигт Путин гарын үсэг зурж жүжигчний зохих хүсэлтийг биелүүлсэн юм.
Гэрийн тэжээмэл амьтад руу улам ихээр дайрах болсон чонын сүргээс болж Якутад онц байдал зарлалаа. Эдгээр араатнуудыг алж устгах анчдын тусгай бригадыг байгуулаад байна. Алж устгасан чонын арьс бүрт мөнгөн шагнал олгохоос гадна нэг бүр нь хэдэн мянган еврогийн үнэтэй гурван удаагийн шагнал нэмж олгох юм байна. Одоогийн байдлаар Якутад 3500 орчим толгой чоно байгаа гэж үзэж байна.
Бямба гаригийн шөнө хойд Альпт болсон ослын шалтгаан нь жолооч гэрэлтүүлэгтэй замаас гажсанаас болсон гэж италын мөрдөн байцаагчид үзэж байна. Үүнээс болоод оросуудыг суулгасан цаснаа явагч харанхуйд огцом эргэлтэд тулж дараа нь хавцал руу унасан байна. Энэ цаснаа явагч дээр оросын 8 жуулчин явснаас 6 нь амь насаа алдаж, хоёр нь хүнд шархдаж одоо Тренто хотын эмнэлэгт хэвтэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20