×
Нийгэм 4 Нэгдүгээр сарын 2013
Британий эрх баригчид тус улсаас Нью-Йоркийн метронд халдлагууд зохион явуулахад холбоотойд сэжиглэгдэж байгаа Абид Насирыг АНУ руу илгээжээ.Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг уламжлав. Пакистанаас гаралтай Абид Насир нь 2009 оны 4-р сард Британид халдлагын эсрэг ажиллагааны явцад баривчлагдсан. Хожим нь түүнийг гэм зэмгүй гэж сууласан.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путиныг америкийн Foreign Policy сэтгүүл орчин цагийн хамгийн нөлөө бүхий улстөр, ажил хэрэгийн болон нийгмийн зүтгэлтэнээр нэрлэв. Орчин цагийн хөгжлийн тодорхойлдог дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн чансааг нийтэлсэн сэтгүүлийн ээлжит дугаар баасан гаригт худладаанд гарлаа. Энэ жил сэтгүүлийн редакц чансааны эхний мөрийг хоосон үлдээхээр шийдвэрлжээ.
2013 он Сочийн Өвлийн Олимпийн албан бус нээлтийн эхлэл. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр Москвад болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олимпийн бамбарыг оросын талд шилжүүлсэн. Буухиа 10-р сарын 7-ны өдөр эхлэнэ. Олимпийн бамбарыг уламжлал ёсоор Грекэд асааж, дараа нь Москвад хүргэж ирнэ. Дараагийн өдөр нь уг бамбарын Орос улсаар 65 мянган км урт замын аялал эхлэнэ.
Жуулчид Ватиканд очиход одооноос пластик карт болон төлбөрийн картууд ашиглагдахгуй болно. Музейн тасалбарууд болон бэлэг дурсгалын зүйлүүдийг худалдан авахдаа зөвхөн бэлэн мөнгөөр худалдаа хийнэ. Энэ нь Италийн банк Ватикан дахь бүх цахим төлбөрүүдээ, тухайлбал, пластик картыг хаасны улмаас болжээ. ХМХүүдийн уламжилж байгаагаас үзвэл, Ватиканы нутаг дэвсгэр дээр италийн арилжааны банк ажиллахыг хориглосон байжээ.
Пүрэв гаригт Багададын өмнө хэсэгт гарсан халдлагын улмаас 25 хүний амь эрсдэж, 35 хүн шардахлаа гэж ИТАР-ТАСС уламжлав. Эль-Мусайиб хотын /өмнө хэсэгт 65 км зайд орших /Бабиль мужид тэрсэх бөмбөгтэй автомашиныг дэлбэлжээ. Хэдэн зуун шиитын мөргөлчид цугларсан автомашины зогсоол дээр дэлбэрэлт болжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20