×
Нийгэм 3 Нэгдүгээр сарын 2013
Зэвсэгтэй цагдаа нар Нью-Жерси муж улсын Марлборо хотын бух сургуулийг хамгаалалтад авчээ. Коннектикут муж улсын Сэнди Хук сургуульд сэтгэлийн өвчинтөй эрэгтэй 20 хуухэд, 6 багшийг буудан хөнөөсөн эмгэнэлт хэрэг явдлын дараа ийн арга хэмжээ авч байна. АНУ-д зэвсэг челеетэй худалдан авахыг хориглох тухай олон нийтийн олон байгууллагын уриалгын хариуд Ундэсний буучдын холбоо сурагчдыг хамгаалахаар шийдвэрлэв.
Катарын «Аль-Жазира» телевизийн компани америкийн Current TV телевизийн кабелийн сүлжээг худалдан авсан тухай Би-Би-Си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Панзлалын өртөгийг зарлан мэдээлээгүй байна. Арабын телевизийн суваг АНУ-ын сая сая үзэгчэд хүртээлтэй болно гэж компанийн шинжээчид найдаж байна. Үрьд «Аль-Жазирагийн» хувийн жин америкийн телевизийн дэлгэцнээ бага байсан.
БНАСАУ-ын удирдагчийн гэргий Ли Соль Жу хүүхэдтэй болсон тухай өнөөдөр Ренхап агентлаг умард солонгосын телевизийн сурвалжлагыг үндэслэн мэдээлжээ. Ли Соль Жу жирэмсэн байна гэсэн яриа хэдэн сарын өмнө тархаж эхлэв. Энэ намар тэргүүн хатагтай бараг хоёр сар нийт олны өмнө гарч ирэхгүй байсан нь ийн яриа өдөөх шалтгаан болжээ.
Өнөөдөр тамхи татах нь ядуу, хөгжиж байгаа орнуудын бэлэгдэл болоод байна. Чухамдаа тэдгээрт дэлхийн тамхичдын 80 хувь ноогдож байна. Хэрвээ дэлхийн орнууд шуурхай арга хэмжээ авахгуй юм бол, хэдэн арван жилийн дараа тамхи татсаны улмаас нэг тэрбум хүртэл хүн наснаасаа өмнө үхэх аюул тулгаараад байна гэж ДЭМБ-ын анхааруулгад тэмдэглэжээ.
2013 онд Оросын соёлын төвийг Вифлеемд Путины гудамжад Палестины эрх баригчдаас Орос улсад бэлэглэсэн газар талбайд байгуулж эхлэнэ. Энэ төвийг ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр байгуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Владимир Кожин мэдээлэв. Бэлтгэл ажил дууслаа. Барилгын ажил 2013 оны эхний улиралд эхлэнэ.Оросын үнэн алдартны шажны төвийг 2012 онд Иордан гол орчимд байгуулж дуусав.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд Сочид болох Олимпын ба Паралимпын наадмын билетээр наймаа хийж, луйвардах иргэд захиргааны хариуцлага хулээх тухай хуульд гарын үсэг зурсан тухай төрийн тэргүүний сайтад өгүүлжээ. Энэ баримт бичгийн дагуу Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимын хорооноос билетийн үнэ тогтооно. ОХУ-ын засгийн газраас зөвхөн билет худалдах журам тогтоох юм.
2011 оны 3-р сарын 15-аас хойш Сири улсад мөргөлдөөнд 60 мянга гаруй хүн хэлмэгдсэн тухай өчигдөр НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Наванетхем Пиллэй мэдээлэв. Таван сарын турш дүн шинжилгээ хийж, Сири улсад 59648 хүн амь урэгдснийг илрүүлэн тогтоожээ. Нэр ус нь болон амь үрэгдсэн өдөр газар нь тодорхой хүмүүс л мөн цэст багтсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20