×
Нийгэм 1 Нэгдүгээр сарын 2013
Адены буланд далайн дээрэмчдийн эсрэг ажиллагаа явуулж байгаа Номхон далайн флотын «Маршал Шапошников» шумбагч хөлгийг эсэргүүцэх хөлөг онгоц тэргүүтэй отрядын тэнгисчид Шинэ жилийн баярыг банш, цайгаар угтаж тэмдэглэв. Түүнээс гадна тэд чөлөөт цагаараа Шинэ жилийн сүлд мод бүхий нисдэг тэрэгний талбайд 2013 оныг угтсан тухай Номхон далайн флотын хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Отрядын командлал багийн гишүүдэд мэнд хүргэжээ.
Энэ онд оросын иргэд Бээжинд визгуй 72 цаг байж болно. Очих улсын визтэй болон тэнд хүрэх билеттэй дамжин өнгөрөх зорчигч хятадын нийслэлд визгүй гурван хоног байх эрхтэй. Гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Хятадын засгийн газраас ийн арга хэмэжээ авсан гэж Оросын дипломат төлөөлөгчдийн газраас тайлбарлан мэдээлжээ.
2012 онд Японы хүн амын тоо урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр багасав. Өнгөрсөн онд японы хүн амын тоо 212 мянгаар басгассан тухай өнөөдөр тус улсын эрүүл мэнд, хөдөлмөр, сайн сайхан байдлын яам мэдээллээ. Түүнчлэн хүүхэд төрөлт эрс багассан байна. 2012 онд Япон улсад 1 сая 33 мянган хүүхэд тержээ. Энэ нь урьд оныхоос 18 мянгаар бага байна.
2013 он оюуны ажилтай хүмүүст амжилттай болно. Тэргүүлэх зурхайчид «Оросын дуу хоолой» радиод зориулан таамаглал зохиов. Энэ он аз туршилгүй, юм бүхнийг нарийн нямбай тооцоолдог хүмүүст амжилттай болно. Зурхайчид хувийн эд хөрөнгөндөө ариг гамтай хандаж, зарлагаа багасгахыг зөвлөж байна. Могой мөнгө хөрөнгөө үрэн таран хийгчдэд дургүй байдаг. 2013 он гэрлэх, бат харилцаатай байхыг хүсэгчдэд тохиромжтой.
Эрхэм сонсогчид оо! “Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулах гэж байна. Энэ удаагийн хөтөлбөрөө бид оросын өвөлд зориулж байна. Гурвалсан морьдын хонхны чимээ цасан хучлагатай алсын арван хоёр, нэг, хоёрдугаар сар руу аваачна хэмээн оросын эстрадын хамгийн тайлагдашгүй дуучин Витас дуулж байна. Оросын өвлийн улирлын тухай, өнтэй сайхан өвлийн тухай ардын олон сайхан дуу байдаг.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев иргэддээ Шинэ жилийн баярын мэнд хүргэж, бие биеэ хайрлан халамжлахыг хүсэн ерөөв. «Шувтарч байгаа 2012 он ямар нэг үйл явдлаар хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшин үлдэнэ. Эдгээр нь гол төлөв тааламжтай үйл явдал гэдэгт найдаж байна.
Оросын иргэд жилээс жилд гадаадад хамгийн их мөнгө зарж байна. Энэ жил гадаад орнуудаар аяласан оросын иргэд зарлагаараа дэлхийн эхний тавд орж байна. Тэгвэл хамгийн их үрэлгэн хүмүүс Хятад, Польш, Малайз болон Аргентинд амьдардаг байна. Эдгээр орнуудаас ирсэн жуулчид нэг удаагийн аялалдаа дунджаар мянга гаруй евро зардаг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо оршин суугчдад Шинэ жилийн баярын мэнд хүргэв. Төрийн тэргүүн 2013 он эхлэхээс таван минутын өмнө уламжлал ёсоор иргэддээ хандан үг хэлэв. Оросын Ерөнхийлөгч гэр бүлийн үнэ цэнэт зүйл болон оросын иргэн бүрийн хүсэл эрмэлзэл эх орны нь хувь заяатай салшгүй холбоотой байгааг онцлов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20