×
Нийгэм Нэгдүгээр сар 2013
Өнөөдөр 1-р сарын 31-ний өдрийг оросын архины албан бус төрсөн өдөр гэдэг. Одоогоос яг 148 жилийн тэртээ мөн өдөр Санкт-Петербургад Дмитрий Менделеев нэрд гарсан «Спирт усны нийлэл» докторын диссертациэ хамгаалжээ. Түүнээс хойш 40 градус хатуу архи бүр хоёр зуун жилийн турш Орос улсад оршиж байна. Гэвч үнэн чанартаа Менделеев архи зохиогүй.
Манай гариг дэлхийд аюул сүйрэл заналхийлж байна. Үүнд ус, агаар, газар болон гал орж байна гэж Алс-дорнодын холбооны их сургуулийн профессор Александр Гульков болон Александр Паничев нар таамаг дэвшүүлж байна. Дэлхийн сүйрлийн шинэ хувилбар нь ямарч боломж эс үлдээнэ.
 «Японы гайхамшгийн нууц» юунд байв? Яаж Япон улс дайнд ялагдсныхаа уршгийг түргэн даван арилгаж, дэлхийн хөгжингүй эдийн засагтай том гүрэн улс болсон бэ? Эдийн засагчид төдийгүй түүхчид эдгээр асуултад хариулж байна.
Өнөөдөр Орос улс оросын ард түмэн дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн Сталинградын тулалдаанд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэж эхэллээ. 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарыг дуустал Сталинград хот болон Ижил мөрөн, Доны хавьд зөвлөлийн ба германы цэргийн явуулсан бүх байлдааны ажиллагаа Сталинградын тулалдаанд багтсан юм.
Хэдэн өдрийн өмнө Владивостокд “Ардын загасчлал” наадам болж өнгөрлөө.Гэхдээ загас сонирхогчид одоо болтол гайхамшигтай загасчлалын тухай ам хамхилгүй ярьсаар байна. Нэг уургаар 105 загас брьсан гээд бод доо!Ингэхдээ загсчдад таван газар мөс цоолохыг зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн зөвхөн хоёроос нь загас барихыг зөвшөөрсөн юм.
Хятад улс орчны бохирдлоосоо ангижирсан тэр цагт өнөөдөр ажиглагдаж буй байгалийн ер бусын үзэгдлүүдтэй тэмцэхэд хялбар байх болно. Хятадын төвийн болон зүүн бүс нутгуудын өтгөн манан, тортог болон утаатай тэмцэх ажлыг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Энэ бол өмнө цаг уурын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл. Эндхийн агаарын маш өндөр даралт болон хортой хий ба хортой бодисуудын хэмжээ их байна.
АНД-н бүс нутгийн орнууд нь афганистаны мансууруулах бодисын аюултай тэмцэх хүчин чармайлтуудаа нэгтгэх х төлөвтэй байна.  Орос улсын Приморийн хязгаарын Владивосток хотод ажлаа өндөрлөж байгаа АНД-н бүсийн парламентын чуулганд оролцогчид холбогдох тогтоолыгбатлах юм. Олон улсын хэдэн арван байгууллагын төлөөлөгчид болон үндэсний парламентын зуун тавь гаруй депутатууд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг энд хэлэлцэж байна.
Хятадын Ардын чөлөөлөх арми согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзсаны дараа хятадын цэргийн албан хаагчид илүү эрүүлжиж, цэргийн эрдэмд илүү сайн шамдах болжээ. Энэ тухай гонконгийн South China Morning Post сонин бичжээ. Хятадын КН-ын ТХ ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь өнгөрсөн жилээс Ардын үндэсний чөлөөлөх армийн журамд зарим өөрчлөлтүүдийг оруулсан юм.
Казахстаны SCAT нисэх компаний онгоц өнөөдөр Алма-Ата хотын онгоцны буудалд буух үедээ осолджээ. Урьдчилсан мэдээгээр, Challenger-200 онгоцонд багийн таван гишүүн болон 15 зорчигч байжээ. Тэд бүгд амь үрэгджээ. Алма-Ата мужийн тэргүүн Амандык Баталов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Кокшетау-Алма-Атагийн чиглэлийн онгоцонд бизнес эрхлэгчдийн бүлэг явж байсан гэжээ. Онгоц цаг агаарын нэн хүнд нөхцөлд буулт хийж байв. Газардахдаа хэдэн хэсэг болж хуваагджээ.
Дэлхийн томоохон эрэл хайгуулын Google интернет-систем өнөөдөр өөрийн “Google-гийн газрын зураг” сервер дээрээ БНАСАУ-ын дэлгэрэнгүй газрын зургийг нийтлэлээ гэж америкийн “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна. Энэ газрын зураг дээр манай дэлхийн хамгийн хаалттай улсын дэд бүтцийн хамгийн жижигхэн обеъктуудыг ч тэмдэглэсэн байна.
Сармагчинг сансарт хөөргөсөн явдал нь 2020 онд хийхээр төлөвлөөд байгаа жолоодлогот нислэгт хийсэн том алхам гэж Ираны БХЯ-ны сайд Ахмад Вахиди мэдэгдсэн байна. Сармагчин “амьд мэнд газардсан нь ираны эрдэмтэдийн агуу амжилт” гэж Вахиди улсын телевизид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Иран улс урьд нь харх, яст мэлхий, чийгийн хорхой сансарт хөөргөж байсан гэж мэдээлж байсан юм.
Шинэ Зеландад гэрийн муурны эсрэг кампанит ажил эхэлжээ. Уг ажлыг орон нутгийн бизнесмен Гарет Морган санаачилжээ. Түүний санаачилгыг дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч байна. Гэхдээ сүүлийнхний санал олон нийтийн эрс эсэргүүцэлээс үзэхэд нилээд хүчтэй байна. Шинэ Зеландад муур бусад улс орнуудаас харьцангүй их байдаг бөгөөд тус улсын гэр бүлүүдийн хагас нь дор хаяж нэг муур тэжээдэг байна.
Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф Санта-Мария хотын Kiss н шөнийн клубт гал түймэр гарсны улмаас 245 хүн амь эрсэдсэн явдалд гашуудал зарлав. Эмгэнэлт явдал гарсан мужид гашуудал 30 хонолг үргэлжлэнэ гэж орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Сүүлийн үед ирж байгаа мэдээнээс үзвэл, нас барсан хүмүүсийн тоо 245 т хүрээд байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 92 хүн хүргэгдээд байгаа бөгөөд тэд хорт утаанд хорджээ.
Өмнөд Солонгосын «Самсунг» электроникс» компани өнгөрсөн онд дэлхий даяар 407 сая гар утас худалдаж тэргуулэв. Үүний үр дүунд одоо дэлхийн гар утасны зах зээлийн 23,7 хувь энэ компанид ногдож байна. «Самсунг» мөн үзүүлэлтээр хоёрт орсон өөрий нь гол өрсөлдегч «Нокиа» компаниос тэргуулэв.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосоос БНАСАУ-д үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж 28 хувиар багассан байна. Энэ нь сүүлийн 16 жилд хамгийн бага хэмжээ болсон гэж өнөөдөр Сеулд нэгтхэх яамнаас мэдээллээ. 2011 онд Пхеньянд 19,6 тэрбум вонын (18,2 сая доллар) хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол өнгөрсөн онд 14,1 тэрбүм вон(1з,1 сая доллар) хуртэл багассан юм.
Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай “шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гаригт хүлээн авч сонсох боломжтой. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru болон шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглан ирүүлээрэй!
Ленинградын бүслэлтийг сэтлэснээс хойш өнөөдөр 1-р сарын 27-нд 69 жил болж байна. Энэ Орос улсын түүхийн их тэмдэглэлтэй өдрийг Цэргийн гавьяаны өдөр хэмээн зарлав. Дэлхийн 2-р дайны үеийн гитлерийн цэргийн бүслэлт 900 өдөр шөнө үргэлжлэсэн юм. Энэ завсар булаан эзлэгчдийн бүслэсэн хот ажиллаж, амьдарч, байлдаж байв. Ленинград буудлага, бөмбөгдөлт, аймшигт өлсгөлөн, хахир хүйтнийг даваж ялалт байгуулсан юм.
Египетийн Порт-Саидад болсон эмгэнэлт хэрэг явдалд хамаатай 21 ялтныг цаазаар аваачих шийтгэл Хосни Мубаракын дэглэмийг түлхэн унгасан хувьсгалын хоёр жилийн ойг баасан гаригт «тэмдэглэснээс» хойш ус орон даяар хүч хэрэглэх ажиллагааг гааруулав. Өчигдөр Порт-Саидад оршин суугчид нь цагдаа нартай мөргөлдөв. Хоёр талаас автомат зэвсэг хэрэглэсний улмаас 36 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархдаж бэртэв.
Дэлхийн 2-р дайны үеийн домогт Т-34 танк Сталинград орчмын тулаанд гитлерийн булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ойн парадыг тэргүүлнэ. 2-р сарын 2-нд Волгоградад (урьдын Сталинград) хотод болох парадад дайны үеийн дүрмийн хувцастай цэргүүд оролцох юм. Домогт тулаанд оролцсон 1000 гаруй цэрэг хүндэт индэр дээр байх болно.
Саяхнаас Новосибирск мужийн өнчин хүүхдүүд эмнэлгүүдээр явж, эрүүл мэндийн мэргэшсэн тусламж авах гэж урт дараалалд зогсохын хэрэггүй боллоо. Саяхан байгуулагдсан тархины мэс заслын төвийн эмч нар өөрсдөө хүүхдийн асрамжийн газар ирж, хүүхдүүдэд шинжилгээ хийж, тэдний хэнд нь ямар эмчилгээ сувилгаа шаардлагатай болохыг тодорхойлж байна. Хоёр настай Аняг Новосибирск хотоос 400 км зайд орших хөдөө тосгоны асрамжийн газраас авчирчээ.
Швейцарын TDF Ecotech компани 2013 онд Буриадад анхны жижиг УЦС барьж эхлэх тухай Буриадын засгийн газрын төлөөлөгч Риа Новости агентлагад мэдээлжээ. Байгал нуураас хойно Баргузин районд цахилгаан эрчим хүч дутагдаж байна. Хоёр мегаватын хүчин чадалтай УЦС Ульзыха гол дээр барих юм.
Европын нийгмийн хуваагдал нь чухамдаа эмгэнэлт шинж тэмдэгтэй болсон төдийгүй үргэлжлэн хурцадаж байгаагаараа түгшүүр төрүүлж байна. Энэ тухай Еврокомиссийн нийгмийн хөгжлийн болон ажлын байрын тухай сүүлийн илтгэл гэрчилж байна. Гэхдээ баян чинээлэг болон ядуу хоосоны дундах гайхшрал төрүүлэх ялгаа нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж байна. Даяаршилын тэгш бус эрхийн сэдэв нь Давосын эдийн засгийн чуулганы өдрүүдэд уламжлал ёсоор сөхөгддөг ёстой.
НҮБ арвилан хэмнэхийг уриалж байна. НҮБ-ын хүнс,хөдөө аж ахуйн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүнд илүү хариуцлагатай хандах хөтөлбөрийг ахиулж байна. «Бод-ид-хадгал» хөтөлбөр хэрэглэгчдийг зар сурталчилгаанд авталгүй илүүдэл хүнс авч хаяхаас сэрэмжлэхэд зоригжуулж байна. Хүнс хоол хаях нь эдийн засгийн ч хүрээлэн буй орчиноо хамгаалах  үүднээс ч шившигт үзэгдэл гэж НҮБ үзэж байна.
Бээжин хотын засаг захиргаа оросын жуулчдад зориулан хураамжгүй гудамжийг байгуулах боломжийг авч үзэж байна гэж өнөөдөр Оросын аялал жуулчлалын холбооноос тараасан мэдээлэлд өгүүлжээ. Ябао гудамжид гадаадын хүмүүс худалдаа хийх дуртай. Russia Town хураамжгүй худалдааны анхны төвийг энд нээх юм. Оросын ба гадаадын өөр жуулчид tax-free авах юм.
АНУ-ын БХ-ын сайд Леон Пинетта 1994 оноос хойш хүчин төгөлдөр байгаа эмэгтэйчүүд байлдааны анги нэгтгэлд цэргийн алба хаах хориог хүчингүй болгох бодолтой байна гэж америкийн ХМХ Пентагоны эх сурвалжийн мэдээнээс иш татан уламжлав. Эдүгээ эмэгтэй хүн АНУ-ын зэвсэгт хүчний явган цэрэг, их буу, хуягт танкийн анги ба тусгай анги нэгтгэлд цэргийн алба хаахыг хориглосон юм.
Япон улс 2020 онд аж үйлдвэрийнхээ хүлэмжийн хийг 25 % бууруулах төлөвлөгөөнөөс татгалзав. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэв. Түүний ярьснаар, “Фукусима-1” АУС дээр болсон онцгой явдлын улмаас тус улсын өмнө тулгарсан хямрал нь амлсан үзүүлэлтэнд хүргэх боломж өгөхгүй байна. Ойрын үед шинэ бодит жишгийг тогтооно гэлээ.
“Вулуси джирги” Афганистаны парламентын доод танхимын депутатууд “Хуримын ёслол явуулах тухай журмын” тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслийг боловсруулагчид яагаад, яах гэж ийм хууль боловсруулсан бэ? Тэгвэл уг төсөл нь афганы уламжлалт хуримлах ёсыг даваж гарахын аргагуй их үнээс болж хуримлах боломжгүй залуу афганчуудад “эхнэртэй амьдрал” нээх замыг тавих зорилгоор шаардлагатай болжээ.

Дэлхийн онгон байгалийн сан /WWF/ Алтай, Тува болон Монгол улсын нутгаар жуулчны маршрут нээж байна. Уг чиглэл алтайн аргаль болон цасны баруудын нутагладаг газруудаар дайрах юм. Уг маршрутыг гэрэл зурагчдад, шувуу ажиглагчид болон амьтан судлагчдад болоод ер нь амьтанд хайртай хэн бүхэнд зориулсан аж.

БНХАУ-ын эрх баригчид хойд Хятадын нүүрс-химийн үйлдвэрийн үйлдвэрлэлээ экологийн нормын зөрчлөөс түр хаагаад байна. 2,7 сая тэрбум долларын өртөгтэй үйлдвэр нь Бээжингийн агаарын бохирдлын байдалтай холбогдон хаагдаад байна гэж өнөөдөр Франс пресс агентлаг орон нутгийн ХМХ-үүдийг иш татан уламжилжээ.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ЗГ-ын өргөтгөсөн хуралдаан дээр гурван сарын хугацаанд тус улсад атомын цахилгаан станц барьж байгуулах асуудлаар санал бэлтгэж оруулахыг үүрэг болгов. “Бид өөрийн атомын цахилгаан станцтай болох ёстой. Янз бүрийн шалтгаан байна” гэж төрийн тэргүүн хэлжээ.
Дэлхий даяар мөнгө хөрөнгөгүй аялаж байгаа хятадын Чю нэртэй дугуйч Баруун Казахстан мужид хүрсэн тухай өнөөдөр бүс нутгийн замын цагдаагийн газар мэдээллээ. Одоогоос зургаан сарын өмнө Шанхайгаас гарч явсан хятадын 22 настай иргэн Монгол улсыг дамжин Казахстанд хүрэлцэн очжээ. Тэр замдаа ердөө мөнгөгүй явсан байна. Москвад хүрээд тэндээс Герман улс руу явах бодолтой байна гэж аялагч цагдаа нарт мэдээлжээ.
ХКН авилгалтай улам хүчтэй тэмцэх болсон нь капитал улс орноос гаргахыг ташуурдав. Хахууль авч, улсын сангийн хөрөнгө тоносон түшмэд үл хөдлөх хөрөнгөө яаралтай худалдаж байна. Урьдын харилцаа холбоо нь хөрөнгөө гадаадад нууцаар гаргаж, хилийн чанадад суух бичиг тойрох далдуур замаар авах боломж тэдэнд олгож байна.
Хятадын эрдэмтэд ОХУ-ын Приморский хязгаар дахь «Ирвэсийн нутаг» байгалийн нөөцийн газарт очиж, амарын барыг хэвээр хадгалах ба экологийн асуудлыг судлах талаар оросын эрдэмтэдтэй хамтран ажиллах хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэв.
Эрх баригч «Нэгдсэн Орос улс» нам ор үндэсгүй саналыг хэлэлцүүлэхээс сэрэмжилнэ. Энэ зорилгоор байгуулсан Магадлан шинжилж, зөвлөлдөх зөвлөл намынхаа депутатуудын хууль тогтоох санал санаачилгыг парламентад нийтийн хэлэлцүүлэг явуулахын өмнө авч үзэж хэлэлцэх юм. Тэгснээр хэлэлцүүлгийг давахгүй хуулийн төслийг хасах боломж бий болно гэж «Нэгдсэн ОУ» нам үзэж байна.
Сири улсаас буцахыг хүссэн оросын хоёр хэсэг иргэд Онц байдлын яамны онгоцоор Москвад хүрэлцэн ирлээ. Тус яамны төлөөлөгч энэ тухай мэдээллээ. «2 дахь тусгай онгоцоор оросын 49 иргэн гол төлөв хүүхэд эмэгтэйчүүдийг Москвад тээвэрлэв. Урьд 28 иргэн анхны онгоцоор нийслэлд хүрэлцэн ирсэн билээ. Оросын дипломат ажилтнуудын хэлснээр энэ нь төлөвлөгөөт нүүдэл биш.
Хятадын том Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэрэг шүүн таслах ажиллагаа БХАТХ-ын чуулганы наана болж мэднэ. Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага- БХАТХ-ын чуулган жил дутам 3-р сард Бээжинд хуралддаг. Хонконгийн «Феникс-ТВ» телевизийн сувгийн мэдээлснээр шүүн таслах ажиллагаа хятадын өмнөд Гуйжоу мужид болно.
Японы Засгийн газар Алжир руу барьцаанд байсан долоон иргэн болон террористуудын халдлагын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг эх орондоо авчрахаар тусгай онгоц илгээнэ. Энэ тухай өнөөдөр тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ. Токиогийн Ханэда онгоцны буудлаас Алжир руу өнөөдөр тусгай нислэг хийнэ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шанхайд хилэгнэн зэвүүцсэн 1000 гаруй ажилчин ажил хаяаад цахим багаж үйлдвэрлэх Shinmei Electric компанийн заводыг эзлэж, удирдагчды нь бараг хоёр өдөр барьцаанд байлгажээ. South China Morning Post сонины мэдээлснээр барьцаалсан 18 хүний дотор хятад, япончууд байна. Компанийн ерөнхийлөгч Хидэаки Тамурыг бас барьцаалжээ. Ажилчид цалин нэмэгдүүлж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахыг шаардав.
Индонезийн шүүх мягмар гаригт хар тамхины хэрэгтэй британий хижээл насны эмэгтэйд цаазын ял оноожээ. Энэ тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Линдсей Сэндифорд нь мансууруулах бодис оруулсанд буруутгагдан цаазын ял авлаа гэж шүүгч Амсер Симанджунтак зарлав. Гадаадын иргэн тэр 5-р сард Балигийн онгоцны буудал дээр чемодандаа 4,8 кг кокаинтай сатуулагдсан юм.
Оросын цагаачлалын хяналтын байгууллагууд манайд ирэх гадаадын ажилчдын биометрийн мэдээ баримт, хурууны хээг цуглуулж нэгтгэнэ. Ерөнхий сайд Дмитрий Медведев зохих захирамжад гарын үсэг зурав. Энэ арга хэмжээ цагаачлалын алба болон манайд ирэх хүмүүст тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Оросын цагаачлалын хяналтын мэдээллийн систем удахгүй агуулга төгөлдөр болно.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
20