×
Нийгэм 31 Арванхоёрдугаар сарын 2012
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо иргэдэд Шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Өнгөрсөн 2012 он улс орны хувьд маш чухал жил байлаа гэж төрийн тэргүүн тэмдэглээд, оросуудын итгэл найдвар, дэмжлэг туслалцаа, ажил хөдөлмөрийнх нь төлөө талархал илэрхийлсэн байна.
ОУ-ын алс Дорнодын Камчаткын хойгын зарим нэг нутагт шуурганы сэрэмжлүүлэг өгөөд байна. Тэнд шинэ жилийн шөнө хүчтэй цасан шуурга шуурна гэж тус бүс нутгийн ОБЯ-ны газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Зарим нэг нутгуудад салхины хурд секунтэд 45-48 метр хүрэх юм байна. Тус хойгын засаг захиргааны төв Петропавловск-Камчатск хотод их хэмжээний цас орж, секунтэд 28 метрийн хурдтай шуурга шуурах юм байна.
БНХАУ-ын хойд нутгийн ӨМӨСО-ны нутгаас хятадын археологчид 3,5 тонн эртний зоос олсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Одоогийн Ордос хотын ойролцоох эртний Холочайдэн цайзыг ухаж байсан “хар” археологчдыг цагдаагийнхан баривчилсны дараа энэ зооснуудыг илэрүүлсэн байна.
Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд осолдсон Ту-204 онгоцны сүйрлийн нөхцөл байдлыг мөрдөн байцааж байгаа шинжээчид нисэх, буух зурвасын байдал нөлөөлөөгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сүйрэл болсноос хойш15 минутын дараа шинжээчид нисэх буух зурвасын барьцалдах коэффицентыг шалгасан бөгөөд энэ зурвас нь ийм төрлийн онгоц газардах шаардлага хангасан гэж үзсэн гэж Улс хоорондын нисэх хүчний хорооноос мэдээлсэн байна.
Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо! “Оросын дуу хоолой” радио та бүхэнд шинэ жилийн хөгжмийн нэвтрүүлгээ сонсгохоор бэлэн болоод байна. “Шинэ онд хүн бүр аз жаргалтай, Өвлийн өвгөн аав бүх хүүхдэд бэлэг авчраасай гэж би хүсч байна” гэж бэлэгтэй сайхан ерөөлийг оросын гавъяат жүжигчин Елена Кузьмина болон хүүхдийн “Непоседы” хамтлаг хүсч байна.
ОУСС-ийн багынхан Шинэ жилийг 15 удаа угтан авах болно. Эхлээд тэд Шинэ Зеланд улс дээгүүр нисэж өнгөрөхдөө, хамгийн сүүлд бүхэл тойрог хийгээд Австрал улсаас зүүн зүгт Номхон далай дээгүүр нисэж өнгөрөхдөө тус тус шинэ жилээ тэмдэглэх юм байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012