×
Нийгэм 24 Арванхоёрдугаар сарын 2012
Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн арван дөрөвдүгээр Далай Лам Тензин Гьяцо Дели хотноо 12-р сарын 24-27- хооронд оросын мянгаад мөргөлчидэд зориулж ном айлдана. Наймдугаар зууны Шантидев гүн ухааны сургаал болон анагаах ухаанд зориулсан айлдвар байх юм гэж “Түвдийг хадгалан үлдээхийн төлөө” сангийн захирал Юлия Жиронкина мэдэгдсэн байна.
Хятадын нийслэл хотод сүүлийн арван жил болж байгаагүйгээр хүйтэрлээ. Бээжингийн цаг уурын станцын гаргасан мэдээгээр, өнөөдөр Бээжинд -14 С хүрчээ. Өнгөрсөн амралтын өдрүүд нь нийтийн аж ахуйнхны хувьд хүндхэн өдрүүд байлаа. Хоёр өдрийн турш термометр О хэмээс доош -13 С зааж байв. Ойрын өдрүүдэд аажимдаа дулаарах ажээ.
Байгалийн сүйрлүүд болон техногены ослуудын улмаас 2012 онд 140 орчим тэрбум долларын эдийн засгийн хохирол учирчээ. Ийм тоо баримтуудыг швейцарийн давхар даатгалын Swiss Re компани гаргажээ. Өнгөрсөн жил энэхүү үзүүлэлт нь 120 тэрбум доллароос доогуур байсан юм. Швейцарийн илтгэлийн дагуу, 2012 онд АНУ-ын санхүүгийн төлөвлөгөөнд сүйрэл жинтэй цохилт өгсөн юм.
Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012