×
Нийгэм 23 Арванхоёрдугаар сарын 2012
Цагдаатай мөргөлдөх хүртлээ даамжирсан бямба гаригийн цуглаанаас хойш нийслэлийн Нью-Дели тойргийн нутаг дэвсгэр дээр таваас дээш хүнтэйгээр цугларахыг Энэтхэг улсын төр засаг иргэдэд хориглосон байна. Эн Ди Ти Ви телевизийн суваг өнөөдөр ингэж мэдээлсэн байна. Урьд нь Энэтхэг улсын зарим нэг хотууд тэр дундаа нийслэл хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм.
Дэлхийн хамгийн хойд зүгийн буддын хийдийг оросын Якутск хотын захад барих болно. Саха Якут улсын засгийн газрын хэвлэлийн алба энэ тухай мэдээлсэн байна. 2013 оны намар барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үйлдвэрийн газруудын санхүүгийн дэмжлэг болон сүсэгтэн олны хандиваар Якутск хотын буддын хийдийг барьж байгуулна гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Москва мужид цаг агаар дор хаяахад даваа гариг хүртэл хүйтэн байх ба зарим газар хасах 30 хэм хүрнэ гэж ОХУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Халаалтын хэрэгсэлүүдийг болгоомжтой хэрэглэхийг тус байгууллага анхааруулж байна. Өнгөрсөн шөнө москвагийн бүсэд өвөл эхэлснээс хойш хамгийн хүйтэн байлаа. Москва орчимд хасах 28,3 хэм, Москвад хасах 23 хэм байсан байна.
Япон улсын эзэн хаан Акихито өнөөдөр79 нас хүрч байна. Акихито төрсөн өдрийнхөө өмнөхөн хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр эзэн хаан нас өндөр болсон ч гэлээ өөрийн албан ёсны үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно гэж хэлсэн байна. Миний эцэг, эзэн хаан Хирохито 80 гарсан хойноо ч үүрэгт ажлаа биелүүлсээр байсан гэдгийг Акихито сануулсан байна.
Афганистаны нийслэл Кабул хотод өнөөдөр гарсан түймэр хотын төв захын хэдэн арван дэлгүүрийг бараатай нь хамт устгасан байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна.Энэ зах дээр ажилладаг тус хотын хамгийн том валют солилцооны газрыг хурдан газар авч байгаа түймэр устгах аюултай байсан нь нилээд түгшүүртэй байдал үүсгэлээ. Гал сөнөөгчид валют солилцооны газрыг аварч чадсан байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012