×
Нийгэм 22 Арванхоёрдугаар сарын 2012
Казахстан, Хятад улсууд Алтынколь-Хоргос төмөр замын шинэ гарцыг ашиглаж эхлэсэн тухай өнөөдөр «Казахстан темир жолы» компани мэдээллээ. Казахстаны Достык, БНХАУ-ын Алашанькоу хоёр өртөөг дамжсан ганц төмөр зам эдгээр хоёр улсыг өнөө болтол холбож байсан. Энэ замыг ашиглаж эхэлсэн 1991 оноос хойш 156 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Гэвч түүний нэвтрэх чадвар хязгаарлагдмал байна.
Одоогоос үнэтэй согтууруулах ундаа уух болон тансаг дайллага хийхийг хятадын цэргийн дарга нарт хориглов. Си Зинпиний даргласан ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн батласан Хятадын Ардын чөлөөлөх армийн дээд удирдлагын даган мөрдөх «арван дүрэмд» дээрх захирамж багтсан байна. Одоо генерал,адмиралууд юуны түрүүнд Цэргийн зөвлөлийн гишүүд уулзах үеэр «улаан гудаслаг хивс, хүндэт харуул, тоглолт, бэлэг дурсгалын зүйлийг» хоригложээ.
Өмнөд Солонгосын рэпер Сайгийн «Каннамын арга маяг» гэдэг дууны клипийг Youtube-д 1 тэрбум хүн сонирхон үзжээ. Энэ нь нэг ёсны үнэмлэхүй дээд амжилт юм. Урьд нь 2010 онд канадын дуучин Жастин Биберийн «Бэби» дууны клип энэ талаар тэргүүлсэн билээ. Түүний клипийг 800 сая хүн сонирхон үзжээ.
Якутын «Ленские столбы» байгалийн нөөцийн газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёл, байгалийн өвийн цэст албан ёсоор багтаав.Тэр олон улсын нэр хүндтэй цэст багтсан оросын 25 дахь объект болсон. Олон улсын хэмжээний эрдэмтдийг оролцуулан 10 жилийн турш хийсэн судалгааны үр дүнд ийм шийдвэр гаргажээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012