×
Нийгэм 21 Арванхоёрдугаар сарын 2012
Сүүлийн жилүүдэд Орос улсад Интернетээс аялалд хамт явах хүнээ олж авдаг болоод байна. Ингэхдээ гадаад орнуудаар явахдаа, эх орноороо тойрон аялал хийхдээ болон ажлаар болоод жуулчлахаар явахдаа… Оросын машин замуудын дэргэд гараа өргөөд зогсож яваа хүн олонтоо тааралддаг. Зарим нь бүр зориудаар ингэж зогсдог.
Баасан гаригийн шөнө Гватемалын хойд хэсгийн Тикаль хотод эртний маячуудын хотод нутгийн индейчүүд эсэргүүцлийн жагсаал хийжээ. Маячуудын 12-р сарын 21 ний маячуудын цаг тооны бичиг солигдоэ байгаатай холбогдуулан тэднийг үндэсний баяр ёслолд уриагүй гэж 200 орчим хүн уриа лоозон барьж жагсан өөрсдийн дургүйцлийг илэрхийлжээ. “Маячууд нь эдгээр баяр ёслолд оролцохгүй. Эдгээр нь арьсны өнгөөр ялгаварласан, гадуурхсан шинжтэй байдаг.
Өнгөрсөн хоногт Орос улсад 150 гаруй хүн хахир хүйтнээс болж хохиров. Хоёр хүн амь үрэгдсэн хийгээд 58 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Орост хүйтэрснээс хойш 700 хүн хохирол амсаж, 56 нь амь үрэгджээ. Орос улсад арваад хоног хахир хүйтэн байна. Москвад 18, Сибирьт 50 хэм хүйтэн болж байна. Хахир хүйтнээс болж сургуулийн хичээлийг түр зогсоов.
Хятад улс Их Британийн үндэсний бэлгэ тэмдэг болох үйлдвэрийг худалдан авах гэж байна. Хятадын тутрага, загасаар баялаг Жэзян муж лондоны сонгодог хар кэб (машин) үйлдвэрлэгчийг худалдан авах мэдүүлэг явуулжээ. Их Британийн удирдагчид ийм машинаар уламжлал ёсоор явж, Их Британийн хаан ширээг залгамжлах Уильям энэ машинаар ирээдүйн эхнэрээ гэрлэх ёслолд хүргэсэн билээ.
Өнөөдөр Оросын буддистууд тусгай мөргөл үйлдэх тухай Оросын Сангха уламжлалт буддын нэгдлийн хэвлэлийн алба мэдээлэв. Ийм мөргөл оросын бүх дацанд үйлдэх юм. Буддын шашинтан дэлхийн ба бүх хүн төрөлхтөний сайн сайхны төлеөө мөргөл үйлдэнэ.
Сансрын НАСА агентлагийн мэргэжилтэнүүд баасан гаригт ертөнцийн мөхөл болно гэх америкчуудыг тайвшруулахын тулд бүхий л бололцоогоо дайчилж байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Энэ байгууллагад ердийн үед сансрын тухай асуултыг 90 орчим хүн утсаар тавьдаг байна. Гэвч сүүлийн долоо хоногт ертөнцийн мөхөлтэй холбогдуулан 200-300 хүн хандаж байгаа бөгөөд тэд чухам ертөнцийн мөхлийн тухай асууж байгаа аж.
Хятадад «мэн» (мөрөөдөл) тэмдэг шувтарч байгаа энэ оны дүрс үсэг болжээ. БНХАУ-ын Улсын мониторинг хийх, хэл судлах төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба интернет-мэдээлэлд 12 сарын турш дүн шинжилгээ хийж түүнийг сонгож авсан байна.
«Дэлхий дахин сөнөнө» гэсэн таамаглал дэлхийн зарим улсын аялал жуулчлалын бизнест нааштай нөлөөлөв. Төв Америкийн майя ард түмний хуанлийн дагуу манай эрний өмнөх барагцаалбал 3 мянган жилийн тэртээ эхлэсэн урт үе хугацаа 2012 оны 12-р сарын 21-нд төгсөх юм. Хуанлийн хуудас мөн өдрөөр дууссан учир майя дэлхий дахин сөнөхийг тэгж таамагласан гэж үзсэн юм.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012