×
Нийгэм 20 Арванхоёрдугаар сарын 2012
Оросын сибирийн бүс нутгуудын эрх баригчид хахир хүйтэн, цас их орсноос болж сөнөх даваанд хүрсэн ан амьтанд туслах хүсэлт анчдад тавьжээ. Цас, хүйтнээс болж тэжээл хомсдсон явдал бор гөрөөс, зэрлэг гахай, хандгайн биеийг сулруулав. Сибирийн өвлийн ийм хахир ширүүн нөхцөл ан амьтныг сөнөхөд хүргэж байна.
2012 онд дэлхийд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 33 хувиар илүү олон байна гэж «Хаа сайгүй ажиллах сурвалжлагчид» олон улсын байгууллагаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Шувтарч байгаа энэ онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 88 ажилтан амь үрэгдээд байна. Түүнээс гадна 879 сэтгүүлчийг баривчилж, 38-ыг барьцаалжээ.
Оросын Улсын дум эмэгтэйчүүд сайн дураараа цэргийн алба хаах тухай хуулийг бэлтгэж байна. Хуулийг зохиогчид хүйсээс үл шалтгаалан бүгд цэргийн алба хааж байгаа Израиль улсын жишээг удирдлага болгож байна гэж өнөөдөр «Известия» сонинд бичжээ. Оросын эмэгтэйчүүд өөрcдий нь хүсэлтээр л цэргийн алба хаахыг онцлож байна.
Пак Кын Хе эмэгтэй БНСолонгос Улсын ерөнхийлөгч болсон юм. Энэ нь феминизмын ялалт хэмээн олонхи тайлбарлагч үзэж байна. Ийм үнэлгээ зарим талаар зөв биш. Пак Кын Хейн амжилт гол төлөв гарал удамтай нь холбоотой. Тэрээр 1961-1979 онд Солонгост нэлээд хатуу боловч амжилттай эрх барьж байсан генерал Пак Жон Хийн охин юм. Пак Кын Хейн амжилт Өмнөд Азийн байдлыг сануулав.
Шаардлагатай бол Тува улсын нүүрсний орд гарууд руу явах Транссибирийн Кызыл-Курагиногийн төмөр замын төслийн дэмжлэгийг улс хангахад бэлэн байна гэж Владимир Путин өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.“Уг замыг хувийн компани барьж байгуулах ёстой байсан. Юуны түрүүнд энэ нь нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин онцгой хамгаалагдах байгалийн нөөцүүдийн хөгжлийн асуудлаар АНУ-ын туршлагыг авч хэрэгжүүлэхийг санал болгов. Одоо Орос улсад ийм 41 газар бий. Газрын нөөцийг ашиглах онцгой журам үйлчилж байна, эдгээр эрх зүйн баримт бичгүүд нь “ эдгээр нутаг дэвсгэрүүд дээр амьдарч байгаа хүмүүсийн сонирхолуудтай зөрчилдөхгүй”байх ёстой гэж Путин хэллээ.
«Дэлхий дахин хэдийд сөнөхийг мэднэ. 4,5 тэрбум жилийн дараа Нар бүрмөсөн жаргаж, дэлхий сөнөнө.Гэвч үүнээс эмээхгүй байна» гэж ерөнхийлөгч Владимир Путин Москвад жил дутмын төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012