×
Нийгэм 19 Арванхоёрдугаар сарын 2012
Японы 115 настай Зироэмон Кимура гариг дэлхийн аврага өндөр настан болсон тухай өчигдөр АП агентлаг мэдээллээ. Түүнийг Гиннесийн дээд амжилтын номд багтаана. Кимура 1887 оны 4-р сарын 19-нд төржээ. Тэрээр насаараа Киото муж улсын Кэтанго хотын шууданд ажиллажээ. Тэтгэвэрт гараад фермерийн ажил хийсэн.
Дэлхийд шашны нэгдэлд хамрагдаагүй хүмүүс тоо хэмжээгээрээ христийн ба лалын шашинтнуудын дараа орж байна гэж Шашин, олон нийтийн аж амьдралын асуудлаархи форумын хүрээнд Pew компаниос тавьсан « Дэлхийн шашин ба тэдгээрийн дэлгэрэлт» илтгэлд өгүүлжээ. Христийн шашин дэлхийд бусдаас илүү өргөн дэлгэрсэн гэж шинжээчид үзэж байна. Шүтэгчдий нь тоо 2,2 тэрбүмд хүрчээ.
Оросын Шинэ жилийн баярын гол сүлд модыг урьд шөнө Москвагийн Кремльд хүргэжээ. Түүнийг мод тээвэрлэгч Спасские хаалгаар оруулав. 30 метр өндөр гачуур ойн аж ахуйд 110 жил ургажээ. Кремлийн шинжээчид энэ гачуурыг Москва орчмын янз бурийн районд ургаж байгаа маш олон гачуураас сонгон авсан юм. 12-р сарын 17-нд түүнийг огтлож, баглаж, өчигдөр нийслэл руу явуулсан.
Өчигдөр Калифорни муж улсын Сан-Хосейн шүүх Apple компанийн патентийг(зевшеерлийн бичиг) зөрчиж байгаа өмнөд солонгосын Samsung Electronics компанийн 26 төрлийн төхөөргийг АНУ-ын нутаг дэвсгэрт худалдахыг хориглох тухай Apple компанийн өргөдөлийг ёсоор болгоогүй. Чухам Apple компаниос хулгайлж авсан технологи Samsung-ийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхэд нөлөөлснийг Apple нотлож чадсангүй гэж шүүгч Люси Кох мэдэгджээ.
Гариг дэлхийд хөдөө аж ахуйд тохиромжтой газар талбай жилээс жилд багасаж байна. Эрдэмтдийн тооцоолсноор 20 гаруй га бүхий газар талбай хоосон цөл болон хувирч байна. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Ерөнхий ба туршилтын биологийн хүрээлэн болон Хятадын хөдөө аж ахуйн академийн тал нутгийг судлах хүрээлэнгийн мэргэжилтнууд газар талбайг сэргээх асуудлыг шийдвэрлэх бодолтой байна.
Саяхан 500 гаруй мэргэжилтэн Оросын бараг бүх өнцөг булангаас Москвад хүрэлцэн ирж, эндоскопийн асуудлаархи их хуралд оролцов. Их хурлаар эсэлгүй оёдол сорвигүй мэс засал хийх арга барилыг хэлэлцэв. Эмч нар эл асуудлыг хэлэлцэхээс гадна Орост анх удаа хийсэн улаан хоолойн ажиллагааг сэргээх мэс заслыг телевизээр шууд харав. Мэс засал эндоскопын тусламжтайгаар хийсэн учир өвчтөний бие шарх сорвигүй байх болно.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012