×
Нийгэм 18 Арванхоёрдугаар сарын 2012
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эхнэр хөл хүнд болжээ. Ли Соль Чжуг даваа гаригт олон нийтийн өмнө солонгосын үндэсний хувцастай гарч ирэхэд нь түүний гэдэс мэдэгдэхүйц том болсон харагдаж байсныг сэтгүүлчид бичсэн гэж өмнөд-солонгосын Ренхап агентлаг уламжилжээ. Хосууд хамтдаа одоогийн удирдагчийн төрсөн эцэг Ким Чен Ирын нас барсаны нэг жилийн ойн гашуудлын арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
Хятадын эрх баригчид 500 гаруй хүнийг ертөнц сөнөнө гэх цуу яриа тараасны улмаас баривчилсан тухай тус улсын ХМХ-үүд уламжилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнхи нь “Бүхнээс хүчтэй бурхан” омгийн ертөнц сөнөх тухай цуу яриа болон зурагт хуудсуудыг тарааж байжээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг Хятадад хориглосон.
Сирид оросын хоёр иргэнийг барьцаалсан этгээдүүд барьцааны мөнгө төлвөл суллах болзол тавьсан тухай өнөөдөр ИТАР -ТАСС агентлаг ОХУ-ын ГХЯ-ны мэдээллийг үндэслэн уламжлав. Мөн Италийн иргэн Марио Беллуомог оросын иргэдтэй хамт барьцаанд авчээ. Тэд Хомса орчмын аж үйлдвэрийн Хасия бүст орших «Хмишо ба Ко» компанийн ган хайлуулах үйлдвэрт ажиллаж байсан юм.
Орос улс зэвсгийн экспортоор нэг ёсны дээд амжилт тогтоов. Энэ онд зэвсэг худалдах хэлэлцээрүүдийн өртөгийг 13,2 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн бол экспорт 14 тэрбумээс хэтэрснийг ерөнхийлөгч Владимир Путин цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаархи хуралдаан дээр дурдав. Гэв гэнэт ийн сайн үр дүнд хүрсэн гэж хэлж болохгүй.
Олон улсын шилжин суурьшигчийн өдрийг жил бүр 12-р сарын 18- ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 21-р зуунд шилжин суурьшилт нь нийгэм-улс төрийн хурц шинжтэй болсон учраас НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэхүү өдрийг бий болгох шийдвэрийг гаргасан. Сайхан амьдралыг эрэлхийлж, эх ороноосоо гарч явсан хүмүүсийн тоо хэдэн зуун сая болоод байна. Жил ирэх тутамд шилжин ирсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр л байна.
Афганистанд олон улсын эвсэл НҮБ-ын АЗ-өөс тавьсан зорилтыг хангалтгүй биелүүлж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Узбекистаны ГХ-ийн сайд Абдулазиз Камиловтай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр сэтгүүлчдэд мэдээлсэн тухай манай сурвалжлагч уламжлав.«Бид 2014 онд эвслийн хүчин Афганистанаас гарахтай холбогдуулан бүс нутгийн асуудлуудаар санал солицсон юм» гэж Лавров хэлжээ.
Ираны эрх баригчид даваа гаригт америкийн нисэгчгүй нисдэг хоёр хэрэгсэлийг дахин замаас нь амдан авсан тухайгаа мэдэгдэв. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг орон нутгийн IRNA агентлагийг иш татан уламжлав.
Америкийн эрдэмтэд хийсэн мэдэгдэлдээ, өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын тойрог замд оруулсан хиймэл дагуулын дохиог илрүүлэж чадахгүй байгаа тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Өмнө нь БНАСАУ тойрог замд хиймэл дагуулаа гаргасан гэдгийг АНУ хүлээн зөвшөөрсөн. Умард-солонгосын талын мэдэгдснээр, хйимэл дагуул нь эх дэлхийг хянаж байгаа бөгөөд эх оронч дуунуудыг дамжуулж байгаа гэжээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012