×
Нийгэм 17 Арванхоёрдугаар сарын 2012
Зэвсгийн чөлөөтэй гүйлгээг зарчмын хувьд эсэргүүцэж байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев америкийн Коннектикут муж улсад эмгэнэлт хэрэг явдал болсонтой холбогдуулан мэдэгдэв. Өнгөрсөн баасан гаригт 20 настай зэвсэгтэй залуу Коннектикут муж улсын Ньютаун хотын бага сургуульд дайран орж, эхлээд өөрийнхөө ээжийг будан хөнөөгөөд хаа сайгүй хүмүүсийг буудаж, эцэст өөрийгөө буудан хөнөөжээ.
Афганистаны зүүн хэсэгт арваад хүүхэд дэлбэрэлтэд хэлмэгдэж, нэгэн хүүхэд шархджээ. Тэд бүгд 9-11 настай охид юм. Хэрэг явдал нийслэл Кабулаас 120 км зайтай орших Нангархар мужид болов. Франс Пресс агентлагийн мэдээлснээр хуучин мина тэсэрсэн байна.Хүүхдүүд түлээ гэж бодоод тэсрэх зэвсгийг сүхээр цавчжээ.
БНАСАУ-д Ким Чен Ирийн гэгээн дурсгалыг гурван минут дуугүй зогсон хүндэтгэлээ. Улс орноороо хийдэг ээлжит айлчлалынхаа үеэр тэрээр 2011 оны 12-р сарын 17-нд зүрхний шигдээс өвчний улмаас бурхан болсон юм. Дурсгалы нь хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцохоор АНУ, Орос, Япон, Хятад, Австрал, Канад, Шинэ Зеланд улсуудад амьдардаг солонгосчуудын төлөөлөгчид Пхеньянд хүрэлцэн ирсэн байна.
Улс орны удирдагч асан Ким Чен Ир өөд болсноос хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан өнөөдөр БНАСАУ-д дурсгалын ёслол үйлдэж байна. БНАСАУ-ын эрх баригчид 17,18 өдрүүдэд гашуудлын арга хэмжээ явагдах үед согтууруулах ундаа хэрэглэхийг оролцуулан хэдэн хорио тогтоосон тухай Умард Солонгосоос ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж байгаа « Дейли Эн-Кей» интернет-сайт мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Коннектикут муж улсын Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд хэлмэгдэгсдийн буян үйлдэх үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах амлалт өгөв. «Ийм эмгэнэлт хэргийг эцэслүүлэхийн тулд бид өөр болох ёстой» гэж Обама хэллээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012