×
Нийгэм 15 Арванхоёрдугаар сарын 2012
Хятад улсад хамгийн урт өндөр хурдтай төмөр замын шугамыг ашиглалтанд орууллаа гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд баасан гаригт уламжлав. Шугамын нийт урт 2 мянга 298 км бөгөөд хятадын нийслэлийг өмнөд хэсгийн Гуандун мужийн засаг захиргааны төв Гуанчжоу хоттой холбох юм.
Америкийн Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд  27 хүний алтан амь цуст аллаганы золиос боллоо. Тэдгээрийн ихэнхи нь таваас арван насны хүүхдүүд. Алуурчин  20 настай Адам Ланза гэгч байжээ. Тэр өөрийнхөө амийг егүүтгэсэн юм. Насанд хүрэгчдээс түүний эх болон тус сургуульд ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч нарын таван хүн алуурчны золиос болсон.
Цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх нь Японд гарсан ослыг давтахаас зайлсхийх боломж олгох юм. Энэ тухай өнөөдөр Олон улсын цөмийн энергийн агентлагийн /МАГАТЭ / тэргүүн Юкия Амано цөмийн аюулгүй байдлын асуудлаар нээгдсэн олон улсын бага хурал дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Бага хурал японы “Фукусима” АЦС -аас холгүй орших Корияма хотод болж байна.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад өнгөрсөн шөнө Коннектикут мужийн бага сургуульд гарсан эмгэнэлт явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай РИА Новости агентлаг Кремлийн хэвлэлийн албыг иш татан уламжлав. Путин нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд болоод ойр дотны хүмүүст харууслаа дамжуулахын хамт тэдэнд болон америкийн нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.
Байгал орчны хамгаалалт болон хил дамжин урсах гол мөрний ашиглалтын асуудлаар ОХУ-ын ЗГ-ын болон Монгол улсын ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалт Улаан-Үд хотод болж байна. Сэлэнгэ мөрөн дээр усан сан болон Усан цахилгаан станц барьж байгуулах гэж байгаа тухайгаа Монгол улс албан ёсоор батлан мэдэгдэв. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нууранд цутгадаг урсгал ус юм.
Египет улсад исламын дийлэнхи олны тусгай комиссийн баталсан шинэ үндсэн хуулийн төслийг нийтээр хэлэлцүүлэх санал асуулга эхэллээ. Уг арга хэмжээ хоёр үе шаттай явагдана. Өнөөдөр 51, 3 сая египтийн иргэний 2,6 сая хүн аж төрдөг 10 мужийн оршин суугчид саналаа өгөх боломжтой. Бусад нь долоо хоногийн дараа саналаа өгнө.
Дэлхийн удирдагчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид Ньютаун хотын Сэнди - Хук сургууль дээр 28 хүний амь насыг бүрэлгэсэн эмгэнэлт явдалтай холбогдуулан америкчуудад эмгэнэл илэрхийлж байна.
АНУ болон дэлхий дахинаараа Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд болсон эмгэнэлт явдалд эмгэнэн гашуудаж байна. Өнгөрсөн баасан гаригт хар хувцастай нэгэн эрэгтэй сургуульд орж ирээд гал нээжээ. Алагдсан хүмүүсийн дунд тус сургуулийн багшийн ажилтай алуурчны эхийн хамт найман том хүн, таваас арван насны 20 хүүхэд байв. Нийтээр нь хүйс тэмтэрснийхээ дараа алуурчин өөрийгөө бууджээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012