×
Нийгэм 14 Арванхоёрдугаар сарын 2012
Нэг хоног гаруйн турш цас их орж байгаа нь хятадын нийслэлд замын хөдөлгөөн эмх замбараагүй байдалд орж, нисэх онгоцны нислэг саатах уршигтай болсон тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Өнөөдер Бээжингийн Шоуду нисэх онгоцны буудалд 51 рейсийг болиулж, бас 22-ыг хойшлуулав.Бээжинд 2 хурдан замыг хаажээ. Цэргийн албан хаагчид гудамжуудыг цэвэрлэж байна.Хятадын Хойд, Дорнод бүс нутаг цасан шуурганд нэрвэгдэв.
АНУ-ын цагаан арьстан хүн ам 2043 он гэхэд нийт хүн амын дийлэнх олонхи байхаа больно гэж АНУ-ын хун амын тооллогын товчоо таамаглав. Ойрын хэдэн арван жилд Латин Америк гаралтай оршин суугчды нь тоо өсөн нэмэгдснээр цагаан арьстнуудын хувь хэмжээ буурна гэж товчооны мэргэжилтнүүд үзэж байна.
Буриадын Үндэсний музей болон Хиагтын орон нутгийн судлалын музей Монгол улстай хил залгаа эртний Хиагт хотноо байнга экскурси хийхээр шийдвэрлэжээ. Буриадын ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон аялал жуулчлалын пүүсийн төлөөлөгчид Улаан Үдийн музейнууд болон Шинэ Сэлэнгийн декабристуудын музей, Обручевын нэрэмжит Хиагтын орон нутгийн судлалын музей багтсан аялалын чиг замыг танилцуулах арга хэмжээнд оролцов.
Америкийн Time долоо хоног дутмын сэтгүүлийн дийлэнх олонхи уншигч онлайн-санал асуулгын дүнгээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг «оны хувь хүнээр» сонгож авсан байна. Сэтгүүлийн газар ирэх долоо хоногт Умард Солонгосын залуу удирдагч буюу өөр ямар нэг зүтгэлтэнд мөн цол өргөмжлөх тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.
Хүний нэр төрийг гутаан доромжлогчтой хатуу тэмцэж  оюуны өмч хулгайчидыг илрүүлнэ. ОХУ -ын ДХЯ зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс уран бүтээлээ сэтгэл санааны ямар үедээ туурвисныг тогтоох чадвартай систем боловсруулж өгөх захиалга өгчээ. Зохиол бүтээлүүдийн хулгайчийг таних системүүд нь аль хэдийнэ гарчээ. Тэгвэл сэтгэл санааны байдлыг олж тогтооно гэдэг бол маш хүнд байх ажээ.
Лхагва гаригт БНАСАУ-ын хөөргөсөн пуужин нь эх газарт хянагддаггүй болж таархан шиг байна. Энэ тухай өнөөдөр японы телевизийн Эн-Эйч –Кей компанид АНУ-ын зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч уламжилжээ. Түүний ярьснаар, америкийн ажиглалтын тагнуулын албадууд тус төхөөрөмжийн эх дэлхийтэй мэдээлэл солилцсон ул мөрийг олоогүй байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012