×
Нийгэм 13 Арванхоёрдугаар сарын 2012
Иран улс өнгөрсөн онд амдан сөнөөсэн америкийн тагнуулын «Сэнтинел» нисэгчгүй нисдэг аппаратын хуулбарыг зохиож мэднэ гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Аваз Хейдарпур мэдэгдэв. Түүний хэлснээр шинжээчид америкийн RQ 170 «Сэнтинел» нисэгчгүй нисдэг онгоцыг шинжлэн судласан хийгээд одоо Иран түүнийг үйлдвэрлэж мэднэ.
ОХУ, БНСолонгос Улсын иргэд 30 өдрийн хугацаанд визгүй харилцан аялах тухай хэлэлцээр 2013 онд хүчин төгөлдөр болох ёстой гэж өнөөдөр Өмнөд Солонгосын үндэсний аялал жуулчлалын байгууллагын Орос улс дахь төлөөлөгчдийн газраас «Интерфакс» агентлагад мэдээллээ. Зохих тохиролцоонд хүрч, баримт бичгүүдэд гарын үсэг зурсан тухай төлөөлөгчдийн газар тэмдэглэв. Визгүй аялах боломж Орос улсаас Өмнөд Солонгост очих жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
2013 онд дэлхий дахинд кибер дайралтуудын тоо эрс өснө. Бүр төрийн бүтцүүдийн захиалгатай зорилтот кампанит дайралтууд байна. Ийм утгатай дүгнэлтийг вирусын эсрэг “Касперскийн лаборатор” корпорацаас хийгээд байна. Харин АНУ-ын тагнуулын албадууд 20 жилийн дараа кибер дайралтууд нь дэлхийн орон зайд явагдана гэж урьдчилсан таамаг дэвшүүлж байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр БНАСАУ-ын хиймэл дагуулыг тойрог замд гаргасан хүнд пуужингийн нэг хэсгийг илрүүлэв. Энэ нь түлшний сав гэж тэд үзсэн тухай Сеулд цэргийн удирдлагын төлөөлөгч японы сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэслнээр 3 метр урт, 1,5 метр голчлолтой эд анги Өмнөд Солоногосын эрг хавийн нутгаас баруун Шар тэнгисийн ёроолд 80 метр гүнд байна.
Өнөөдөр экологчдын тулгамдсан асуудлууд дэлхийн дулаарал болон озоны цоорхойгоор хязгаарлагдахгуй юм. Тэд цөлжилт нэмэгдэж байгаад нэг бус жил түгшүүр зарлаад байна. Жилээс жилд хөдөө аж ахуйд болон аж төрхөд тохирохгуй газар улам нэмэгдсээр байна. 1977 онд эхэлсэн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хөтөлбөр хараахан мэдэгдэхүйц үр дүнгээ өгөөгүй л байна. Жил бүр 40 сая орчим хүн экологийн дүрвэгсэд болж байна.
Дэлхийн найман улс, түүний дотор БНХАУ, ОХУ хоёр нутаг дэвсгэрт нь бүртгэсэн Интернетэд төрийн улам хатуу хяналт тавихийг Олон улсын цахилгаан холбооны нэгдлээс шаардсаар байна гэж өнөөдөр Bloomberg агентлаг Дубайд хуралдаж байгаа Дэлхийн цахилгаан холбооны бага хурлын материалаас иш татан мэдээллээ. Өчигдөр Алжир, Бахрейн, Ирак, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Судан, Хятад, Орос улсууд саналаа НҮБ-ын агентлагад хэлэлцүүлэхээр оруулав.
Сүүлийн тоо баримтуудаас харахад Филиппинийг нэрвэсэн «Бофа» хүчтэй хар салхи 902 хүний амь насыг авч одсон тухай өнөөдөр тус улсын эрх баригчид мэдээлэв. Аврагчид цаг уур судлаачдын сануулгыг үл тоомсорлон хар салхинхаас хэдэн өдрийн өмнө тэнгист гарсан амь мэнд 296 загасчныг олж илрүүлэв. 600 гаруй хүн сураггүй алга болсон учир эрэх-аврах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Америкийн сансрын уудамд хяналт тавих систем шинэ гурван объект умард солонгосын зөөгч пуужинг хөөргөснөөс хойш дэлхий орчмын тойрог замд бий болсныг бүртгэсэн тухай «Интерфакс» агентлаг америкийн стратегийн командлалын мэдээ баримтыг үндэслэн уламжилжээ.
Өмнөд Солонгосын шинжээчид өчигдөр Умард Солонгосоос хөөргесен хиймэл дагуулыг ажиглаж, ажил нь тасалдах шинж тэмдгийг илрүүлээгүй гэж сөүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээг үндэслэн уламжлав. Хиймэл дагуул «тойрог замд хэвийн эргэж байна» гэж тус яамны төлөөлөгч хэлснийг мэдээлэлд дурдсан байна. Үүний хамт хиймэл дагуул ямар үүрэг гүйцэтгэхийг шинжээчид лавтай тодруулаагүй байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012