×
Нийгэм 12 Арванхоёрдугаар сарын 2012
2013 онд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх үндэсний судалгаа шинжилгээний технопаркаас Монгол улсад 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн төдийгүй маш хэмнэлтэй юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улсын хөгжлийн гол чиг хандлага одоогийн байдлаар Дорно зүг рүү чиглэж байна гэж үзэж байна.“21-р зуунд Орос улсын хөгжил бол-Дорнын хөгжил” гэж Путин жил бүр тавьдаг Холбооны хурлын илтгэлтэндээ тэмдэглэв.
Орос улсад гурван хүүхэдтэй гэр бүл хэм хэмжээ болох ёстой гэж өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин Улсын хуралд илгээлтээ хөндөн ярихдаа тэмдэглэв. Ерөнхийлөгчийн хэлснээр энэ зорилгоор нөр их ажил хийж, нийгмийн ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын нөхцлийг сайжруулах хэрэгтэй.Нийгмийн салбарын байдлыг өөрчлөх нь зайлшгүй чухал гэж Владимир Путин мэдэгдэв.
Орос улсад төр засаг ил тод байж, «бусдаас тусгаарлагдсан явцуу хүрээтэй» байх ёсгүй гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.  Улсын хуралд оруулсан илгээлтдээ тэрээр улс орныхоо төлөө хариуцлага «уриа лоозонгоор» биш бодит ажил үйлээр төлөвших хийгээд түшмэд бүх хэмжээнд иргэдийнхээ санал хэрэгцээг харгалзан ажиллах ёстой гэж тэмдэглэв.
Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна. Өөрчлөлт, ирээдүйн донсолгооны эринд Оросын иргэд улс үндэстнээ хэвээр хадгалах ёстой гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. ХХ1 зуунд дэлхийн эдийн засаг, соёл иргэншил, цэргийн хүчний шинэ харьцааны нөхцөлд Орос улс тусгаар бүрэн эрхт нөлөө бүхий улс хэвээр байх ёстой.
Орос улсад өнөөдөр Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд хандан жил бүрийн илтгээлтээ тавина. Энэ удаагийн илгээлт нь түүний төрийн тэргүүнээр гуравдахь удаагаа сонгогдсоны анхны илгээлт байх юм. Энэ удаагийн илгэлтэнд ерөнхийлөгч тус улсын байдалд дүн шинжилгээ хийхээс гадна, Орос улсын ойрын жилүүдийн төдийгүй өөрийн ерөнхийлөгчийн зургаан жилийн хугацааны хөгжлийн зорилтуудыг тодорхойлох юм.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012