×
Нийгэм 11 Арванхоёрдугаар сарын 2012
Орос улсын буддын шашны лам нар “ертөнцийн мөхөлд” итгэхгүй байна. Энэ тухай даваа гаригт Буриад улсын Иволгины дацангийн хэвлэлийн албаны мэдэгдэлийг “Интерфакс” иш татан уламжлав. Тэнд Орос улсын Буддын шашны тэргүүн хамбын өргөө байдаг юм. “Ертөнцийн мөхөл” нь 12-р сарын 21-нд болох юм шиг ярьж байна. Тэгвэл тийм юм болохгүй.
Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага нь өөрийн сайтан дээр янз бүрийн орнуудын сэтгүүлчдийн өөрсдийн орнууддаа хараа хяналтын улмаас нийтлэгдэхгүй байгаа нийтлэлүүдийг хэрхэн гаргах тухай бүлгийг нээн ажлуулжээ. “Бид цензуртэй тэмцэж байна” хуудаст аливаа нэгэн оронд хориглосон материалууд нь одооноос дэлхий дахины уншигчдын хүртээл болно. Уг хуудсыг ЕХ-ны болон Парис хотын даргын дэмжлэгээр байгуулжээ.
Умард Солонгосын мэргэжилтнүүд эрдэм шинжилгээний хиймэл дагуул бүхий пуужингаа задлан буулгаж эхлэсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын Ренхап агентлаг нэрээ дурдаангүй этгээдийн мэдээг үндэслэн уламжлав. Урьд БНАСАУ «Сэхэ» сансрын хөлгийн буудалд байрлуулсан пуужингийнхаа хөөргөлтийг 12-р сарын 29-нд хүртэл хошлуулах тухай зарлан мэдээлсэн билээ.
«Бофа» хар салхи Филиппинийг нэрвэсний уршгаар долоо хоногийн дотор 714 хүн эндэж, бас 890 хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар дэлхийн хамтын нийгэмлэгт хандан гай гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өвчлөсэн учир Марокко, Тунис, Арабын Нэгсдэн Эмирт Улсад хийх айлчлалуудаа болиулсан тухай түүний туслах Филипп Рейнс мэдээлэв. Рейнсийн хэлснээр одоогоор Төрийн нарийн бичгийн дарга биеийн байдлаас болж эдгээр айлчлал хийж чадахгүй байна. Клинтоны орлогч Уильям Бернс Мароккод айлчлана гэж Рейнс нэмж хэллээ.
Египетийн ерөнхийлөгч Мухамммед Мурсийн талынхны ба эсэргүүцэгчдийн жагсаал өнөөдөр Каирт хийх тухай египетийн «Аль-Ахрам» сонин мэдээлэв. Лалын хүчин 12-р сарын 15-нд шинэ Үндсэн хуулиар явуулах бүх нийтийн санал хураалтыг дэмжих жагсаал цуглаан хийж, төслийг дэмжихийг улс орныхоо оршин суугчдад уриална.
Өнөөдөр үл таних этгээдүүд одоогоос хоёр долоо хоногийн өмнө Каирын төв Тахрир талбайд ерөнхийлөгч Мухаммед Мурсийн бодлогыг эсэргүүцэн байгуулсан сөрөг хүчний майхант лагерьт халдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Гучаад хүн жагсагчдыг ойр хавийн гудамжуудаас дайрч, үрлэн сумтай буугаар буудаж, шатахуунтай лонх шийджээ. Өөрсдийгөө хамгаалагчид бас шатахуунтай лонх шидэн чулууджээ. Жагсагчдад халдсан лалын хүчний төлөөлөгчид зугтан нуугдсан байна.
Ливаны хойд Триполи хотод 10 өдөр үргэлжлсэн мөргөлдөөнийг зогсоож амжсан байна. Өчигдөр хотод татан шилжүүлсэн ливаны армийн шилмэл анги нэгтгэл шащин хоорондын мөргөлдөөнийг зогсоов. Эдгээр цэрэгүүд эхлээд алавитын «Жебель-Мохсенийг» хяналтдаа авч, дараа нь зэргэлдээ орших суннитын орон сууцны хорооллуулдын байдлыг журамлав. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслдүүдийн уламжласнаар хотын байдал аажмаар хэвийн болж байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012