×
Нийгэм 10 Арванхоёрдугаар сарын 2012
2012 оны дэлхийн нэр хүндтэй Нобелийн шагнал гардуулах ёслол нь шуугиан тарьлаа. Уг шагналыг “Европыг нэгтгэхэд болон уг тивийг дайны тивээс энхийн тив болгон хувиргахад хийсэн ажлынхаа төлөө” Европын Холбоон хүртжээ. Үүнд шинжээчид алмайрцгаав.
Баруун Сибирийн хойд хэгсийн Ямал арал дээр өнөөдрөөс туйлын шөнө ирлээ. Цаг уурчид өмнө нь оршин суугчдыг 40 өдрийн турш нар үзэх болох тухай сэрэмжлүүлж байсан. Ямалын нийслэл Салехардад 12-р сарын 23 -нд хамгийн богино өдөр болно. Тэр үед өдөр ердөө 1 цаг 38 минут үргэлжилнэ. Энэ өдрөөс эхлэн бүс нутагт өдөр бүр 7-8 минут нэмэгдэх юм.
Афганистаны баруун-өмнөд хэсгийн Нимруз тосгоны полицын дарга Мохаммед Муса Расули өнөөдөр дэлбэрэх төхөөрөмжийн дэлбэлсний улмаас амиа алджээ. Энэ тухай Франс пресс агентлаг тус полицын төлөөлөгчийн хэлснээс иш татан уламжилжээ. Расули нь зэргэлдээ Герат тосгоноос ажилдаа явах замдаа өөрийн машиндаа дэлбэрчээ. Орон нутгийн эрх баригчид “Талибаны” алан хядагчид халдлагыг явуулсан гэж үзжээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012