×
Нийгэм 9 Арванхоёрдугаар сарын 2012
Эрхэм сонсогчид оо! Та бүхний захидлаар бэлтгэдэг манай “Шуудангийн хайрцаг нэвтрүүлгийнхээ ээлжийт дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гаригуудад хүлээн авч сонсоорой. Та бүхэн захидлаа манай нэвтрүүлгийн цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru болон Россия, Москва 115326, ул.Пятницкая 25, радио “ОДХ” Монгол хэлний хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ үү?
“ОДХ” радиогийн тусламжтайгаар Энэтхэг улсад оросын соёлыг дэлгэрүүлнэ. Кришна Мурари Сингх Кисан манай сурвалжлагчид Дели хотноо ингэж мэдэгдсэн байна. Энэтхэг улсын нийслэл дэх Оросын ШУСТ-д бямба гаригт нээгдсэн манай радиогийн сонсогчдын Бүх энэтхэгийн 7-р бага хуралд тэр оролцож байгаа юм. Бихар мужийн “ОДХ” радиогийн сонсогчдын клубыг Кисан тэргүүлдэг юм.
Эх орныхоо баатруудын өдрийг Орос улс өнөөдөр тэмдэглэж байна. Энэ баярыг ЗХУ-ын баатарууд, ОХУ-ын баатарууд, Гэгээн георгийн одон болон Яруу алдарын одонгоор шагнагдагсадад зориулдаг юм. Энэ нь ОХУ-ын хамгийн өндөр дээд шагналууд юм.Мөн энэ баяр 2-р Екатерина хатан хааны засаглалын үед 1769 онд Ялагч гэгээн Георгийн одонг бий болгосонтой холбоотой юм.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012